Л.Оюун-Эрдэнэ: Хууль зүйн сайд нь хүн барьж хорьдог гэж ойлгоод байна. Тийм эрх мэдэл байдаггүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:oyun erdene/oyuk TBBH.png

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслөө танилцуулж байна. Энэ үеэр гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авч байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "Хууль зүйн сайдыг хүн барьж хорьдог гэж бодоод байдаг. Тийм эрх мэдэл ерөөсөө байхгүй. Тийм учраас үүнийг ойлгоосой гэж бодож, АН-ынхан Хууль зүйн яамыг аваасай гэж бодож байгаа. Олон нийтийн шүүмжлээд байгаа хүний эрхийн зөрчил яг юу байв гэдгийг очсон хүн нь харж, бодитоор хэлээсэй гэж хүсэж байна" гэлээ.