Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТББХ: Засгийн газрын бүтцийн болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг дэмжлээ
00

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг танилцуулж, хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулж, гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон 20 гишүүний 17 нь дэмжсэнээр УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болов.



