ШУУРХАЙ: АН-ын бүлэг хуралдах гэж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/tsogtooo.jpg

Яг одоо УИХ дахь АН-ын бүлэг хуралдах гэж байна. Хуралдаанаар хамтарсан Засгийн газарт орох АН-ын гишүүдийн томилгооны асуудлыг хэлэлцэх аж.

Тодруулбал, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Засгийн газарт орох АН-ын бүрэлдэхүүнд хоёр нь эмэгтэй гишүүн байх ёстой гэсэн шаардлагыг тавьж, намын дарга Лу.Гантөмөрт албан бичиг хүргүүлжээ. Тэгвэл яг одоо УИХ дахь АН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

АН-аас УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдээс тойрогт өрсөлдөж ялалт байгуулсан хоёр эмэгтэй гишүүнийг Засгийн газарт оруулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж буй аж.