Б.Бейсенийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/11/MPA15005copy.jpg

УИХ-ын байнгын хороод хуралдаж дарга нараа сонгож байна. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувийн саналаар УИХ-ын гишүүн Б.Бейсенийг тус байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

Буланы Бейсен нь 1972-1982 онд Өлгий сумын 10 жилийн 1 дунд сургууль,

1982-1988 онд Анагаах Ухааны Дээд Сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн. Анагаах ухааны магистр, клиникийн профессор цолтой.

Б.Бейсен нь 1989-1991 онд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт бөөрны мэс заслын их эмч,

1991-1995 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч,

1995-1998 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслийн тасгийн эрхлэгч,

1998-2004 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч,

2004-2012 онд Баян-Өлгий аймгийн мэс заслын тасгийн эрхлэгч бөгөөд Зөвлөх эмч,

2012-2016 онд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга,

2016 оноос Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч,

2020 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа аж.