ТАНИЛЦ: Өнөөдрөөс эхлэн дараах байршлуудад зам хаана

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zam zasvar/зам засвар.jpg

Нийслэлийн хэмжээнд зам засвар болон дулааны шугам өртгөтгөх ажил үргэлжилж буй. Тэгвэл өнөөдрөөс эхлэн дараах замуудыг хэсэгчлэн хаана. Тодруулбал,

БГД-ийн 28 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 25 дугаар эмийн сангийн уулзварын дулааны шугамыг өргөтгөнө. Энэ хүрээнд тус байршилд долоодугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас 19-ний өдрийн 08:00 цаг хүртэл авто замыг хэсэгчлэн хаана.

БГД-ийн 4 дүгээр хороо Энхтайваны өргөн чөлөө 10 дугаар хорооллын уулзварын дулааны шугамыг өргөтгөнө. Энэ хүрээнд долоодугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас 20-ны өдрийн 08:00 цаг хүртэл дээрх авто замыг хэсэгчлэн хаана.

Чингэлтэй дүүрэг Энхтайваны өргөн чөлөө Баруун 4 замын зүүн талд зорчих хэсгийн голд дулааны шугам өргөтгөнө. Энэ хүрээнд долоодугаар сарын 16-ны өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл дээрх замыг хэсэгчлэн хаана.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.