Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 13 хүүхэд хурдан мориноос унаж гэмтэн эмнэлэгт хүргэгджээ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:unaach huuhed/288394464_386387453474984_7197796749046493661_n.jpg

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 2024 оны 07 дугаар сарын 10-наас 16-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт осол, гэмтлийн шалтгаанаар нийт 3506 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс том хүн 2113, 0-18 насны хүүхэд 1393 байжээ.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр 13 унаач хүүхэд мориноосоо унаж гэмтэн ГССҮТ-д хүргэгдсэн аж.