Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Бөхчүүд, харваачдаас авсан допингийн шинжилгээний хариу ирсэн ч Баяр наадам зохион байгуулах хороонд танилцуулж амжаагүй байна
00

Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 харваачаас буюу нийт 48 тамирчнаас допингийн шинжилгээ авч сорьцыг 2024.07.13-ны өдөр Герман улсын Дрезден хотын лабораторид хүргүүлсэн билээ.
Улмаар шинжилгээний хариуг бөхийн салбар комисс хүлээж аваад буй ч Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд танилцуулж амжаагүй талаар эх сурвалж мэдээллээ.
Түүнчлэн зарим хэвлэлээр Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн 3-4 бөхийн сорьцын шинжилгээнээс допинг илэрсэн гэх мэдээлэл нь ташаа болохыг мэдэгдээд буй аж.



