Бөхчүүд, харваачдаас авсан допингийн шинжилгээний хариуг маргааш олон нийтэд мэдээлнэ

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2025/11/252469484_1006307183247674_7116078189023643927_ncopy7.jpg

Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 харваачаас авсан допингийн шинжилгээний хариуг маргааш 14:00 цагт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хамтран олон нийтэд мэдээлэхээр болжээ.

Тодруулбал,48 тамирчнаас авсан сорьцыг 2024.07.13-ны өдөр Герман улсын Дрезден хотын лабораторид хүргүүлсэн байдаг бөгөөд өнөөдөр шинжилгээний хариуг бөхийн салбар комисс хүлээж аваад буй ч Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд танилцуулж амжаагүй талаар эх сурвалж мэдээллээд байсан юм.