БАЙР СУУРЬ: Ачиж ирж чадсан шигээ буцахдаа ХОГИЙГ НЬ аваад явдаг байх хэрэгтэй

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 20 сек
00
legacy:9.20/dgaj veejn.jpg

Аялал зугаалгын улирал ид үргэлжилж буй энэ цаг мөчид иргэд эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист байх байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж байна. Зөвхөн дотоодын төдийгүй гадаадын жуулчид ч сүүлийн жилүүдэд аялах нь нэмэгдсэн. Гэвч иргэдийн дунд хэрэглэсэн зүйлсийнхээ уут, сав үлдэгдэл, ахуйн хэрэгцээний хогоо байгальд үлдээж орхидог соёлгүй хандлага байсаар байна. Нөгөө талдаа ширхэг чүдэнзний мод ч үлдээдэггүй ухамсартай аялагчид ч бий. Тэгвэл иргэд энэ тал дээр ямар байр сууринаас хандаж байгааг сонирхлоо. Тэдний дийлэнх нь иргэд хогоо хаялгүйгээр цэвэрхэн аялж зугаалдаг болсныг дурдаж байв.

-Иргэд байгальд хогоо үлдээдэггүй байх соёлд суралцаж буй нь сайшаалтай-

legacy:3x3/иргэн3.jpg

Иргэн: Хүмүүс ухамсар суугаад хог хаях нь багассан юм шиг харагдах болсон. Идэж хэрэглэсэн зүйлсийнхээ хогийг аль болох машиндаа ачиж яваад зориулалтын саванд хийх хэрэгтэй. Орчин тойрноо бохирдуулж болохгүй гэж боддог. Гэхдээ залуус хогоо байгальд үлдээдэггүй байх соёлд суралцаж байгаа нь сайшаалтай санагддаг. Аялж зугаалгын улирал дуусаагүй байна шүү дээ. Тиймээс залуустаа хандаж орчноо бүү бохирдуулаарай гэж хэлмээр байна.

-Залуучууд өөрсдөө хогоо хаяхгүй байгаа нь зөв. Харин одоо хүүхдүүддээ зааж зөвлөж, сургах хэрэгтэй-

legacy:hodoo zam/иргэн2.jpg

Иргэн: Хогоо хаяад явдаг байдаг багассан байна лээ. Саяхан би хөдөө яваад ирсэн. Хараад байхад, аялагчид тэр дор нь хогоо түүж, уутандаа хийгээд машиндаа ачаад явдаг болсон байна лээ. Манай гэр бүлийнхэн ч ялгаагүй. Хогоо машиндаа ачиж явж байгаад ямар нэгэн төвлөрсөн цэг таарах үед нь хаядаг. Хог ил хаяж чаддаггүй гэх үү дээ.

Би өөрөө химийн багш. Тиймээс хог хаягдал гэхээр байгальд шингэдэггүй хуванцар савны асуудал л хэцүү санагддаг.

Залуучууд өөрсдөө хогоо хаяхгүй байгаа нь зөв. Харин одоо хүүхдүүддээ зааж зөвлөж, сургах хэрэгтэй. Орчноо бүү бохирдуулаарай.

-Бид чинь нэг жижигхэн чихрийн цаас байсан ч халаасандаа хийгээд явж байгаад хаядаг болсон-

legacy:hodoo zam/иргэн1.jpg

Иргэн: Зарим тохиолдолд иргэд машинтайгаа ирээд л сууж буудалласан газраа хогоо тараагаад хаячихдаг нь их онцгүй санагддаг. Тэрийг чинь авч ирсэн торондоо буцаагаад аваад явчхаж болдоггүй зүйл үү. Авч яваад хогийн цэг дээр хаячихад л болох зүйл. Тийм сайхан байгальд хог тариад бохирдуулаад байхаар нь их л харамсалтай санагдсан. Дараа дараагийн амарч зугаалах хүмүүсээ ч бодох хэрэгтэй шүү дээ.

Иргэн: Манайхан ер нь хогоо хаяхаа больсон гэж бодож байна. Бид чинь нэг жижиг чихрийн цаас байсан ч халаасандаа хийгээд явж байгаад хаядаг болсон. Нэг газар очоод цайлж хоносон бол хогоо уутанд нь хийгээд машиндаа ачаад явах жишээний. Сайхан амарч зугаалж болно. Гэхдээ орчноо бүү бохирдуулаарай.

-Ачиж ирж чадсан шигээ буцахдаа ХОГИЙГ НЬ аваад явдаг байгаарай-

legacy:bair suuri/иргэн4.jpg

Иргэн: Аялал зугаалгын улирал дуусах болоогүй л байна шүү дээ. Манайхан нэг үеэ бодоход хогоо орхиод явах нь бага болсон. Авч ирч чадсан шигээ буцаагаад авч явж чаддаг байгаарай гэж хэлмээр байна.

О.АНУЖИН