ЭЕШ-д нийт 33 мянган сурагч 93.4 хувийн ирцтэйгээр оролцлоо

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ЭЕШ/_MPA0430.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.07.24/ боллоо. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын гишүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтын дүн мэдээг танилцуулсан юм. Тодруулбал, Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ оны долоодугаар сарын 04-07-ны өдрүүдэд зохион байгуулсан. Шалгалт 10 хичээлээр 46 шалгалтын төвд болж өнгөрсөн. Шалгалтад нийт 33,414 сурагч давхардсан тоогоор 99,294 сурагч өгсөн буюу 93.4 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдлаа.

О.АНУЖИН