ПАРИС-2024: Л.Сосорбарам эхний тойрогт ялалт байгуулж, шөвгийн 16-д шалгарлаа

Спорт
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:олимп 2024/453214149_478952914766598_2797103262131611675_n.jpg

Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй зуны 33 дахь удаагийн олимпын наадам үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн -66 кг-ын жинд ОУХМ Л.Сосорбарам Испани Улсын жүдоч Ариана Торо Солертой барилдаж ялалт байгууллаа. Ингэснээр Л.Сосорбарам олимпын наадмын жүдо бөхийн төрлийн шөвгийн 16-д шалгарч байна. Тэрбээр, дараагийн тойрогт Унгарын жүдоч Река Пупптай тун удахгүй барилдана