ҮЙЛ ЯВДАЛ: Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарт холбогдох хэргийн шүүх хурал болно

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/10/gankhuyagTenuunogoo/vsdg.jpg

Долоодугаар сарын 29-ний даваа гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт: Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар эхэлнэ.

10:00 цагт: “МРМ Hall” (“Монполимет”)-д:“Шинэ Хархорум" хотын ерөнхий төлөвлөгөөний олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын II шатанд тэнцсэн шилдэг 36 багийн бүтээлийг танилцуулах Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.

10:00 цагт: Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан болно.

-“Чингис хаан”-ы Үндэсний музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” түүхэн үзэсгэлэн үргэлжлэн гарч, иргэд олон нийт, гадаад, дотоодын жуулчин зочдод үйлчилж байна.