Олон улсын физикийн олимпиадад Монгол Улсаас оролцсон сурагчид багаараа медаль хүртлээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2024/07/сөбы.jpg

Олон улсын физикийн 54 дэх удаагийн олимпиад Иран улсын Исфахан хотод долоодугаар сарын 21-29-ны хооронд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиадаас “Сант” сургуулийн сурагч Г.Азжаргал мөнгөн медаль хүртжээ. Мөн тус сургуулийн сурагч С.Атархүү, "Шинэ үе” сургуулийн суралцагч Г.Батбаяр нар хүрэл медалийн эзэн боллоо. Түүнчлэн нийслэлийн 1 сургуулийн сурагч М.Мөнх-Оргил болон Орхон аймаг дахь Японы шинжлэх ухаан технологийн сургуулийн сурагч Э.Ичинбат нар хүрэл медаль хүртэв. Олон улсын физикийн олимпиадад оролцох багийг МУИС-ийн Физикийн тэнхимийн багш Г.Мөнхбаяр ахалж ажиллажээ.

О.АНУЖИН