Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмаар нийтийн тээврийн хоёр чиглэлд автобус үйлчилнэ
00

Ирэх амралтын өдрүүдэд буюу 08 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд Хүй долоо худагт "Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадам зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн хоёр чиглэлд 10 автобус иргэдэд үйлчилнэ.
Тодруулбал:
08:00-22:00 цагийн хооронд
-“МУБИС- Хүй долоон худаг”;
-“Төв цэнгэлдэх- Хүй долоон худаг” гэсэн хоёр чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчилнэ. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.



