Дэлхийн аварга П.Орхон маргааш Украины бөхтэй эхний барилдаанаа хийнэ

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/azurag/sssss.jpg

Зуны олимпын ХХХIII наадмын чөлөөт бөхийн тэмцээн Парис хотын “Champ De Mars” түр ордонд болж буй. Маргааш эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Дэлхийн аварга, Ази тивийн алтан медальт, гавьяат тамирчин П.Орхон Монгол Улсаа төлөөлөн барилдана.

Тэрбээр хэсгийн эхний даваанд “Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Украины Ирина Колиаденкотой учраа таарлаа. Хэрэв түүнийг ялбал Швед, Болгарын бөхчүүдийн ялсантай барилдах юм.