ПАРИС-2024: ОУХМ Б.Хулан БНХАУ-ын бөхөд цэвэр ялагдаж, ШАГНАЛТ 5-р байрт шалгарлаа

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:чөлөөт бөх/hulan1.jpg

"Парис-2024" зуны олимпын наадмын чөлөөт бөхийн барилдаанууд үргэлжилж буй. Дөнгөж сая эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ОУХМ Б.Хулан БНХАУ-ын бөх Панг Чианютай ХҮРЭЛ медалийн төлөө барилдаж, даралтаар цэвэр ялагдсанаар олимпын наадмын шагналт 5-р байрт шалгарлаа.

Тэрбээр дагах барилдаанаа АНУ-ын бөх Доминик Парриштай хийж, ялалт байгуулснаар ХҮРЭЛ медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.