ЧӨЛӨӨТ БӨХ: Олимпын сүүлийн найдвар Т.Тулга, Э.Даваанасан нар өнөөдөр барилдана

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Olimpic games/uldsen tamirchid/т.тулга copy.jpg

Өнөөдөр олимпын чөлөөт бөхийн төрлийн сүүлийн барилдаанууд явагдана. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65, эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн барилдаанууд болох юм.

Монгол Улсыг төлөөлж, 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга эхний тойрогт дэлхийн хошой хүрэл медальт Кубын Алехандро Валдестай барилдахаар сугалаа таарчээ. Түүнийг ялсан тохиолдолд ДАШТ-ий хүрэл медальт Арменийн Везган Теванян, Гүржийн Годерзи Зебисашвили нарын ялсантай нь барилдах юм.

legacy:chuluut buh/даваанасан.jpg

Харин эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд Э.Даваанасан эхний барилдаанаа Нигерийн Анна Руебентай барилдах сугалаа таарсан байна. Хэрвээ ялбал ДАШТ-ий хүрэл медальт Колумбын Татьяна Рентериа, Тунисын Зайнеб Сгайер нарын ялсантай нь шөвгийн наймд барилдана.