Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Марафонч Б.Сэр-Од өнөөдөр 13:50 цагаас уралдана
00

"Парис-2024" зуны XXXIII олимпын наадам маргааш өндөрлөнө. Өнөөдөр хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд ОУХМ Б.Сэр-Од гүйх юм.
Б.Сэр-Од нь ДАШТ-д 10 удаа оролцсон. Олимпын марафонд 6 дахь удаа гүйнэ. Тэрбээр 43 настай бөгөөд Говь-Алтай аймагт 1981 оны 10-р сарын 07 нд төржээ.
Монгол Улсын олимпын тугчаар 2012 оны Лондонгийн олимп, 2024 оны Парисын олимпод сонгогдсон билээ.



