ОЛИМП: Монгол Улс нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар 206 орноос 74 дүгээрт байрт жагслаа

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:баасанхүү монголд/medali.jpg

"Парис-2024" зуны XXXIII олимпын наадам 17 хоногийн турш үргэлжилж хаалтаа хийлээ. Энэ удаагийн олимпын наадамд дэлхийн 206 орны баг, тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорив. Үүнээс АНУ 40 алт, 44 мөнгө, 42 хүрэл буюу нийт 126 медаль хүртсэн амжилтаар тэргүүллээ. Харин БНХАУ 40 алт, 27 мөнгө, 24 хүрэл буюу нийт 91 медаль хүртсэн амжилтаар удаалав. Япон Улс 20 алт, 12 мөнгө, 13 хүрэл буюу 45 медальтайгаар гуравт жагслаа.

Тэгвэл Монгол Улсын тухайд, энэ удаагийн олимпын наадамд 32 тамирчин өрсөлдсөнөөс жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд ОУХМ, Дэлхийн аварга Б.Баасанхүү нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар 74 дүгээр байрт жагссан байна. Үүнээс гадна чөлөөт бөхийн тамирчид болох Дэлхийн аварга, МУГТ П.Орхон, МУГТ Т.Тулга, МУГТ, Д.Отгонжаргал, ОУХМ Б.Хулан нар шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    Сайшаалт Ерөөлт

    ..ӨӨ ҮНЭН МИАРЧЭЭ..!.БҮР ШАЛДАА ОРООД ДОРДОЖ..!

  • И
    Иргэн

    Спорт гэлтгүй Монголын хүний оюуны болоод бие бялдрын асуудалд цогцоор нь анхаарах болжээ!!! Золбин улс төрчдийн тархи угаалт Монгол хүний хөгжилд асар их гай болж байна!!

  • О
    Олимпын Хорооны удирдлага бүтнээрээ огцор!!!

    Улс төрд ялалт байгуулаагүй намын дарга хариуцлага хүлээж огцордог. Монголын баг их Олимпт амжилт үзүүлж чадсангүй. Боломж бололцоо, нөхцөл бүгд байсан. Зардалаа улсаас гаргуулаагүй гэж зальдан займчих хэрэггүй. Монголын Олимпын хороог тэргүүлж буй учраас л олон улсаас урьсан хэрэг!! Хувь хүн бол хэн ч тоохгүй. Харин удирдлага болох Баттүшиг, Бадарууган, Одбаяр тэргүүтэн эцсийн хариуцлагаа хүлээ!!! Спорт холбоод руу опоо бухах, хувийн зардалаар явсан ч гэх шиг хоосон шалтаг огт хэрэггүй!!! Ард түмэн үр дүн нэхэх нь зүй ёсны. Харин алдааг ганц тамирчинд тохох ёсгүй. Эцсийн үр дүнг Монголын Олимпын Хороо ял, гавъяа 2-оо хүлээж, бүтэн удирдлага нь огцорч мафижилтаа хал!!! Шинэ менежмент, спортын эрдэм шинжилгээ, гадаад дасгалжуулагч, хариуцлагын гэрээ, санхүүгийн ил тод байдлыг тогтооё!

  • I
    IRGEN

    Монголын тамирчид урагшаа биш, ухралт хийсэн олимп боллоо. Дарга нарын тоо нь данхайсан баг Олимпод оролцлоо. Татвар төлөгчдийн мөнгөөр хайр найргүй тоглож, сайхан үрлээ. Үр дүн үгүй. Манай тамирчдад бяр, хүч, бие бялдар байна. Харин ур чадвар, тэвчээр, сэтгэл зүйн бэлтгэл алга. Ялан дийлэх ухаан алга. Цаашид улам хэцүү болох нь харагдаж байна.