Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
10 сая төгрөгийн шагналын сантай намрын нээлтийн барилдаан ирэх сарын 8-нд Монгол бөхийн өргөөнд болно
00

Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан "Нутгийн буян" группийн нэрэмжит намрын нээлтийн Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан ирэх есдүгээр сарын 8-ны 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Тус барилдаанд барилдах бөхчүүдийг есдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд цахимаар бүртгэх аж.
Тус барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай шагнал гардах бол гурван азтай үзэгч тодруулж, тус бүр 1 сая төгрөг гардуулахаар болжээ.



