Л.Оюун-Эрдэнэ: Ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 8 хувь байна гэж төсөөлсөн

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 10 сек
50
legacy:oyun erdene/2025 tusuv.png

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. Ерөнхий сайд энэ үеэр хамтарсан Засгийн газрын гэрээнд тулгуурлан боловсруулсан Монгол Улсын Засгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг холбогдох төсвийн тодотголын хамт шуурхай хэлэлцэн баталсан Улсын Их Хуралд талархал илэрхийллээ.

Мөн Засгийн газраас 2025 оны улсын төсвийг өргөн барьж байна. Энэ нь Монгол Улсын хувьд анх удаа Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу өргөн барьж буй төсөв юм. Төрийн байгууллагуудын шинэ хөрөнгө оруулалт, нийгмийн шинж чанартай обьектуудыг бүхэлд нь хувийн хэвшилтэй хамтран ажиллах татвар, эрхзүйн орчныг дэмжих байдлаар шийдвэрлэлээ. Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбосон автозам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт, эрчим хүчний реформ зэрэг дэд бүтцийн 38 төслийг санхүүжүүлэх нь өөрөө Хурдтай хөгжлийн төлөөх Зориг гэж үзэж байна.

Нийслэлийн хэт төвлөрлийг задлах замаар Хөшигийн хөндийд төрийн байгууллагуудыг үе шаттай нүүлгэн шилжүүлэх, нийслэлийн төвтэй холбох гүүрэн байгууламж, туннел, Туулын хурдны зам зэрэг төсөл арга хэмжээг санхүүжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан орон сууцжуулалтыг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтыг тусгасан. Эдийн засгийн өсөлт найман хувь байна гэж төсөөлсөн. Экспортыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. 14 төслийн хөрөнгө оруулалт, зураг төсөв, бэлтгэл ажлыг хангахад зориулагдав. Мөн хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын орчныг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Оюунэрдэнэ шиг е с 30жилд гараагүй ард түмэн дэмжиж байгаа хулгайч нар сандарч үхлээ...

  • У
    Уншигч

    Энэ тэнэг худлаа амлаж хүмүүсийн тархи угаахыг л бодох юм. Энийг засгийн эрхэнд гарсанаас хойш бүтсэн ажил байхгүй. Хужаа явж хоол идсэн, хурданы галт тэргэнд суусан, алтаар ч солишгүй хөрш гэж хуцсанаас хойш эх орон эзэнгүй айл шиг л байна. Хаа сайгүй газар ухсан, ан амьтан шонхор барьсан алсан, хил оримд хятадууд дураараа суурьшсан зэрэг таагүй асуудлууд л яригдаж байнадаа. Өөр өөрчлөлт харагдахгүй байна. Эмэгнэл юм даа

  • У
    Уншигч

    Энэхүү солиот данхын шүгэлдэлт хэрээс хитэрлээ. Жилд 400 сая жуулчин авна гээд солиорч байсан ч 1 сая жуулчин авч чадсангүй Баримжаа байхгүй бүлтэрдэг энэ пиаздаа бол монголчуудыг тохуурхан доромжилдог мафийн гөлөөөг болсон

  • З
    Зочин

    Энэ өмхий галч үхэж далд ороосой

    • У
      Уншигч

      Тантай санал 1 байна. Өмхий данхын томилсон цүнх баригч боолууд төсвийн мөнгө хөрөнгөөр өнгөрсөн 4 жилд олон их наядаар наргиж цэнгэж хамтран цусалжээ