Манай төр эрчим хүчний тусгаар тогтнолоо өөрсдийн хүсэлтээр гүйцээн ДЭЭРЭМДҮҮЛЭХ гэж байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 57 сек
320
legacy:Oros stantsiin heleltseer/Erchim huchnii tusgaar togtnol.jpg

Зургийг UBN.MN

Эрчим хүчний сэргэлт, эрчим хүчний тусгаар тогтнол гэж бид амаа зууртал ярьж, урагшилж чадахгүй мунгинах зуур “ах” нар биднийг тэвэрсэн тэврэлтээ улам бүр чангалахаар шийдэв бололтой. Уг нь Л.Оюун-Эрдэнийн шинэ 30 жил хэмээн эхлүүлсэн бүх сэргэлт, аж үйлдвэржилт бүгд эрчим хүчний ачаар хэрэгжинэ. Одоо тэр мөрөөдлөө бид өөрсдийн хүсэлтээр бусдын царайг харж хэрэгжүүлэх хэмжээнд очно.

Өнгөрсөн долоо хоногт ЗГ-ын хуралдаанаар дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг яаралтай хэлэлцэж дэмжээд УИХ руу оруулж, Аюулгүй байдлын байнгын хороогоор дэмжүүлсэн.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн тайлбарлаж буйгаар маргааш манайд айлчлах гэж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр хэлэлцээрт хоёр орны Ерөнхийлөгчдийг гарын үсэг зуруулах зорилгоор ийнхүү яаравчилж, Засгийн газар болон УИХ-аар асуудлыг хэлэлцүүлж буй юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн айлчлалд зориулж “бэлэг” бэлдэхийн тулд Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын институтиуд бүгд хөл алдаж, эрчим хүчний тусгаар тогтнолоо улам бүр устган үгүй хийж харуулж буй нь энэ аж.

Нэгэнт ЗГ хоорондын хэлэлцээрт Ерөнхийлөгчид гарын үсэг зурж, ажлыг эхлүүлсэн л бол дипломат албаныхаа журмаар энэ төслийг ажил хэрэг болгохыг бүр ч илүү тулган шаардана. Аливаа айлчлал, төрийн тэргүүдийн хооронд шийдсэн асуудлыг замын зураглал болгож хэрэгжилтийг аль нэг талаасаа үргэлж нэхэж шаардаж, хэрэгжүүлдэг билээ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр зураг төсөл гэж нэрийдэж маргааш энэ хэлэлцээрт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар гарын үсэг зурсан л бол бидний эрчим хүчний тусгаар тогтнол, либериалчлал, эрчим хүчний сэргэлт гэдэг үгс улигт мөрөөдөл хэвээрээ үлдэх болно.

Тодруулбал, Засгийн газар хоорондын хэлэлцээр гэж нэрлэж буй ч хэлэлцээрийн төсөлд ОХУ-д давуу тал олгосон тулган шаардалтын маягтай заалтууд маш олон оржээ.

Нэгд, бүх баримт бичгийг бэлтгэхэд орос хэлийг давуу тал болгоно

Хоёрт, “Монголын хууль, тогтоомжид заасан худалдан авах ажиллагааг явуулахгүйгээр зураг төслийн гэрээг байгуулна”

Гуравт, “Оросын талаас төсөл хэрэгжүүлэх компаниа шууд сонгож “Интер РАО” групп компанийн “Интер РАО-Экспорт” ХХК-иар төслийг гүйцэтгэлийг хийлгэх ба энэ компани нь туслан гүйцэтгэгчээ өөрсдөө сонгоно”

Дөрөвт, “Монголын тал гүйцэтгэгч “Интер РАО-Экспорт” ХХК болон түүний туслан гүйцэтгэгчдийг Монголын нутаг дэвсгэр дээрх гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс тус тус чөлөөлнө” гэх зэрэг нэг талд хэт хөнгөлөлттэй нөхцлийг тулгасан хэлэлцээр байгуулах гэж байна.

Энэ бүх хөнгөлөлт, чөлөөлөлтийг хүртэж байгаа ч үнийн дүнд нь багасах биш бүр хэт өндөр дүнтэй өргөтгөлөл, шинэчлэлийн ажил хийгдэх гэж байна. Үүнийг нь Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газар дэмжиж буй нь хяслантай.

Учир нь цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн нийт төсвийг Оросын талаас НӨАТ-тай дүнгээр 1.4 тэрбум евро гэж тооцож, 15 хувийг нь Монголын тал гаргаж үлдсэн 85 хувийг нь ОХУ-ын экспортын зээлээр санхүүжүүлэхээр тусгасан. Хачирхалтай нь Эрчим хүчний яам болон “ДЦС-3” ТӨХК-иас уг төслийн ТЭЗҮ-г судалж, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй бусад дулааны цахилгаан станцын төслүүдийн жишиг үнийн тооцооллыг ашиглан Монгол тал өөрийн хөрөнгөөр тус төслийг хэрэгжүүлсэн тохиолдолд НӨАТ-тай дүнгээр 915 сая ам.доллар болно гэж тооцсон. Ингээд ч зогсохгүй барилга, угсралтын ажлын хугацааг 1-2 жилээр богинсгох боломжтой гэж үзсэн. Өнөөдрийн Монголбанкны ханшаар евро 3,747 төгрөгтэй тэнцэж буй. 1.4 тэрбум евро гэдэг бол 5.2 их наяд төгрөгийн өртөгтэй төсөл болж хувирна. Манай төрийн байгууллагуудын тооцооллоор бүтээн байгуулалтын хугацаа нь буурахаас гадна 3 их наяд төгрөгийн өртөгөөр төслийг хэрэгжүүлэхээр байна.

Мэргэжлийн төрийн байгууллага, төрийн яам нь ийм илэрхий ойлгомжтой тооцоолол гаргачихаад байхад энэ төслийн зураг төслийн хэлэлцээрийг энэ дүнгээр ЗГ, УИХ-ын холбогдох байгууллагууд нь дэмжээд байгаа юм бэ. Ашиг сонирхол байна уу, дарамт шахалт байна уу.

Хэт өндөр үнийн дүнгээс аюултай өөр нэг зүйл нь maintenance буюу цаашдын засвар үйлчилгээ юм. Дулааны гуравдугаар цахилгаан станц нь Оросын хуучин технолгийн дагуу баригдсан учраас Оросуудаас өөр улсаар өргөтгөлийг нь хийлгэж болохгүй байна гэдэг Б.Чойжилсүрэнгийн тайлбар ирэх жилүүдэд ч үргэлжилнэ гэсэн үг. Хуучирсан технологи, Оросын технологийг засах сэлбэх, өргөтгөх ажлыг тэд л зөвхөн гүйцэтгэх болно. Бараа материал нь ч хүртэл зөвхөн Оросоос авахаас өөр ямар ч гарц бидэнд үлдэхгүй.

Энэ бол эрчим хүчний хараат байдлаасаа гарах гэж гучин жил үйлээ үзсэн бид дахин нэг шинэ олс руу өөрсдөө гүйж очиж хүзүүгээ угалж буй үйлдэл юм. 5 их наяд төгрөг гэдэг дүнгээр хуучин ТЭЦ-3-ийг засах байтугай шинээр ТЭЦ-4 шиг хэмжээний хүчин чадалтай цахилгаан станц барих боломжтой гэдгийг мэргэжлийн судлаачид мэдэгдэж, тодорхой тооцооллыг гаргасаар байна.

Товчхондоо, энэ хэлэлцээрт гарын үсэг зурвал ОХУ-ын Засгийн газрын зүгээс төслийг хэрэгжүүлэхийг бүр эрчимтэйгээр, хүчтэйгээр тулган шаардаж, хэрэгтэй гэж үзвэл хясан боогдуулж чадна. Энэ бүхний хариуд нь бид эрчим хүчний хараат байдлаа улам бүр алдах болно.

Хуваалцах:320

СЭТГЭГДЭЛ (32)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    ББ

    Уулаасаа л орос хятадаас тог авдаг байсан ш дээ одоо тэгээд авах хэмжээгээ нэмэх гэж бгаа юм байх даа орос ч яахав өндөр үнээр тог цахилгаанаа нийлүүлэхээд тэднийд ашигтай биз манай Эгийн голын усан цах станцыг бариулахгүйн тулд сайхан зан гаргаж бгаа дүр үзүүлнэ. Эгийн голын Байгаль нуурт цутгадаг болохоор айл түүнийгээ бодож хэлэлцээр хийнэ харин 1квт цахилгаанаа манайд хэдээр өгөх л бол, цаашид үнэ нэмэгдэхгүй гэх баталгаа байх болов уу. Хятад ч гэсэн бас л үнэтэй өгдөг ш дээ. Өөрсдийн станцаа барьсан нь дээргүй юу бусдын хараат байхаар.

  • З
    Зочин

    УВСЫНХАНЫГ МӨНГӨ , ТОГ ХОЁРООС ХОЛДУУЛАХГҮЙ БОЛ НЭМЭРГҮЙ ДЭЭ!

  • Т
    Тэнгэр

    Тэнгэр минь манай улсад эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэдэггүй шүү дээ. Тэгээд яах вэ үйлдвэрлэдэг болтлоо лаа барих уу.эсвэл Рио тинто шиг Хятадаас эрчим хүч авахуу

  • З
    Зочин

    Хог хужаагийн ялгадас юу хуцаад байнаа хар хужаа минь Монголоос зайлаарай

  • И
    Иргэн

    34 жил огт юм хийхгүй байж эрчим хүчний тусгаар тогтнол гэж хуцах юм !!! Та нар эрчим хүчний салбараа хулгайж хийж тоноод эцэст нь ард түмний нуруу дээр эрчим хүчний үнийг чөлөөлж байж хуцах гэж !!! Та нарын гараас нэг ч үйлдвэр гарч байгаагүй ! Цаашдаа ч гарахгүй !!! Хуцахгүй хүний өгсөн юмыг ажиллуул сур !!!

  • О
    Оюунчимэг

    Яаг үнэн. 2011 онд шиг байна. АН-ын Баттулга газрын дарга болоод дэлхийн жишиг үнэ ханшид ойртуулахын тулд шат дараалсан арга хэмжээ авна гэж ярьж байсан. Ярьснаасаа ч хийсэн байдаг. Гэтэл одоо дараачийн ээлжийнхэн хоолондоо орохын тулд эрчим хүчийг барьж авч байна гэж ойлгогдож байна шүү. Энэ ардчилал мөн үү. Ар араасаа хоолондоо ордгоо хэзээ зогсоох вэ.

  • A
    Altai

    За ёстой их мэддэг хүн шиг бичиж дэ кк айлгаж ирээд. Админ сэтгүүлч бас их хүний тархийг угаачих бодолтой ай. Тэгвэл та өөрөө тооцоолж байгаад эрчим хүчээ босгож эсвэл жаахан өргөтгөж амжих уу эсвэл Налайхад байгаа шиг Хятадын хийлгэх эсвэл хийж магадгүй эрчим хүчний станц шиг юм хийлгэх юм уу ? Ер нь хийж өгсөн болгон биднийг баллах гээл байгаа байх нуу тэ ийм юма хаданд очоод хэл цуурайтаж магад. Өөрсдөө чадалгүй юм байж хүнээр зүгээр хийлгэ за.

  • T
    Temuul

    Delhiin uur neg ch uls nuursnii stants barihgui. Teheer yaahuu nuhduu? Nar salhiar uzej tarah uu? Yag yaamaar bn? Атомын станц барих уу? Байгал ййн хий оруулах уу? Дахиад л орос. Яршиг модоо түлэх үү

  • З
    Зочин

    Хүүр юм аа

  • Н
    Наран

    Дарамт шахалт ч байхгүй ашиг сонирхол ч байхгүй .Гагцхүү хамгийн найдвартай чанартай гэж л Оросуудаг оруулаж байгаа юм Монголчууд авилагадаж хулхидаж чанаргүй юм хийнэ .Тэгээд ч та нар нүүрсний хулгайн 44 их наядыг тавиад туучихсан байж 5 их наядад гороох хэрэггүй хурдан хугацаанд станцаа өргөтгөөд авах нь дээр .

  • З
    Зочин

    Hiihgui 30 jil bolood uls chin achaallaa daahgui bhd hiih heregtei hench bsn terend surjigneed bh um bhgui

  • З
    Зочин

    Одоо ажиллаж байгаа станцаа зогсоохгүй. Тэр байршилд нь өргөтгөн барих гээд олон талын нөхцөл бий байх аа. Холбогдох албаны улсууд нь амаа нээж , тайлбар хийгээч ээ. Худлаа эх орончид улайран ажилдаа орлоо шүүдээ

  • M
    Mongol

    Xujaa naraar yum xiilgexeer duugaraxgui xernee stratehiin gol baiguulamjaa za sax geheer xutsxaas uuriig medexgui uxernuud yumaa

  • З
    Зочин

    11 минутын өмнө Манайх өөрсдөө ДЦС бүү хэл явган хүний замаа ч барьж чаддаггүй биздээ , Тэгээд ч сүүлийн 30 гаруй жилд хэн манайд гар сунгаж юу барьсан юм бэ -ЁСТОЙ ЯГ ҮНЭН ,тэгээд ч Оросоос өөр 3-дахь ч орон хэзээд ч Өндөр өртөгтэй дээр нь Монголд "туслах"-ямарч Сэтгэлгүй зөвхөн шулах

  • И
    Иргэн

    Манайх өөрсдөө ДЦС бүү хэл явган хүний замаа ч барьж чаддаггүй биздээ , Тэгээд ч сүүлийн 30 гаруй жилд хэн манайд гар сунгаж юу барьсан юм бэ !

  • З
    Зочин

    Чойжилсүрэнтэй сэгсийтэл заргалданаа

  • З
    Зочин

    Aluurchin Choijilsuren

  • И
    Иргэн

    Хүсэн хүсээгүй Монгол улсын хувь заяа хоёр хөрштэйгөө хамааралтай цаашид ч хамаарна!!! Энэ бол хууль!!! Тиймээс ая эвээ олоод харилцан ашигтай хамтран ажиллана!!!

  • З
    Зочин

    Чойжилсүрэнг хаа гуяаар нь салгаад сэлбэг запасны оронд тавь. Увс хүн учир 10 жиддээ тэсэх байх.

  • З
    Зочин

    Монголчууд минь манайханд эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийн зураг төсөл хийх мэдлэг чадвар үнэндээ байхгүй байна.Бүгд халтуур мэдлэг дутаад бна.Эсэргүйцээд байгаа хүмүүс өөрсдөө эрчим хүчний зураг төслийг хийгээч хоосон амнаас өөр юм алга даа та нарт.

  • З
    Зочин

    Монголын тусгаар тогтнолд заналхийлж байгаа гол дайснууд бол МАН АН доторх хятадууд. Орос улсын тусламжаар баригдсан 3 ; 4 -р ЦС-уудын ачаар МУ 90 оноос хойш тусгаар тогтнолоо алдчихгүй шиг явж байна. Үүнд Цэдэнбалын ач гавъяа маш их. МАН /МАХН/ доторх хятадын тагнуулууд 1984 онд Цэдэнбал даргыг Оросод амрангаа Халх голын 45 жилийн ойн баярт тавих илтгэлээ бичих ажилтай явах үед Оросын эмч Чазовт хахууль өгч гэрийн хорионд оруулсан. Цэдэнбалын үед эхэлсэн 4-р ЦС 1984 онд ашиглалтанд орж одоо хүртэл 40 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Тоног төхөөрөмж нь хятадынх шиг муу байсан бол аль эрт нурах байсан.

  • З
    Зочин

    Нэг л их том гүүр, тойрог зам, туннель өөр юу юу ч гэнэв баахан юм хийнэ гэж байхаар хамгийн түрүүнд 2-3 цахилгаан станц барьчихвал дараагийн том том бүх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд тус дөхөм болно доо. Цахилгаангүйгээр ямар ч том жижиг ажил явахгүй шүү дээ.

  • З
    Зочин

    АНУахаараа хийлгэх гэхээр өртөг нь 3 дахин өндөр гараад байна гэсэн шүү ккк

  • З
    Зочин

    Өөрсдөө хийж чадахгүй юм чинь одоо яахав дээ 7ъ өил оросын барьсан тэц ээр яваад муудсан юм алгаа

  • Б
    Банд

    Хуучин станцаа шинэчлэх ямарч шаардлагаүгүй! Шинэ цахилгаан станц байгуулах хэрэгтэй. Та бүхэн өөрт ойр өөрийн автомашин эсвэл гар утсыг засварлана гээд төсөөлдөө? Цөөхөн жилийн дараа л ашиглалтаас бүрэн гарна. Бид хөгжлийн үсрэнгүй эринд амьдарч байгаагаа санагтун!

  • З
    Зочин

    Хүрэлсүх Оюунэрдэнэ Амарбаясгалан Ч Чойжилсүрэн Нямбаатар Содбаатар Амарсайхан Б,Бат-Эрдэнэ С,Баттүшиг нарыг огцруулж зайлуулья,бензин нефьтээ өөрсдөө хийе,Путины айлчлалыг эсэргүүцэж байна,эх орондоо ээлтэй байж чадахгүй бол зайлцгаа!

  • Ц
    Цэцэг

    Тамсагийн нефьтийн хувааж хулгайлж л гадагш зөөцгөөж үйлдвэр байгуулах ямар ч сонирхолгүй байна,ер нь бол улсаа худалдаад түрийвчээ түнтийлгэж халуун дулаан гаднын нутгийн аялал амралтын газруудын барилга хотхон болон бусад төслүүдэд мхулгайлсан авилгад авсан мөнгөө нууцаар гадны баячуудтай нийлэн хөрөнгө оруулж байгаа,гаднын улсыг л баяжуулж хөгжүүлж мөнгө угааж байна,сүүлийн гучаад жил төр засгийн өндөр албанд томилогдсон гарсан бүх хүмүүс ийм хэрэгт холбогдсон,

  • З
    Зочин

    Сахил хүртээд шал дордов гэгч болжээ. Чойжилсүрэн огцруулах ч багадна

  • И
    И

    Энэ ажлын оронд Эгийн усан ЦС-г барьсан бол !!!

    • Z
      Z

      Хуц, муу хужаагийн шээс

  • I
    Irgen

    Mgl tur odo bolih heregtei shde tamine mgldo gants tsahilgaanaa shiidej chadahgui bur neg loichihson oron yuma turd bga 128 er em gishuud odo yu hiiged enged bgs bdgiin tanine

  • З
    Зочин

    Ер нь эрчим хүчний КОЛОНИ байдлаас гарахын тулд энэ ЗГ-ыг огцруулах хэрэгтэй болно шүү. ТЭЦ-3 дээр 2017 онд тендер зарлаад гүйцэтгэгч нь тоглочихсон бхад Хүрэлсүх 2018.1.3 ны өдрийн 1 тоот тогтоолоор тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон. Тэр үед нь л 425 сая $ хийлгэцэн бол өдийд УБ хотын утаа,цахилгаан дулааны асуудал 30 % шийдэгдчихсэн бхад байлаа. Оросууд 1990 оноос хойш хуучин ДЦС -уудаа сэлбэж,шинэчилж чадахаа больсон. Тэгвэл Хятадуудын технологи өнөөдөр дэлхийд тэргүүлж байна . Тэгээд ч 100 %-ийн гүйцэтгэлээр 800 сая $ шинэчилж чадах компани байна. Олон ч удаа хүсэлт тавьсан. ТТ цахилгаан станц яг адил. Митайм гэдэг ганц ч цахилгаан станц барьж байгаагүй компаныг зүтгүүлэх болсон нь МАН-ыхны мөнгө угаах гэсэн оффшор компани гэж дуулдах боллоо