Э.Золзаяа: ХҮН намын гол өрсөлдөгч МАН байх болно. Бид хотыг дангаараа засаглаж чадна

Улс төр
Myagmarsuren
Унших: 5 мин 40 сек
150
legacy:zolzaya hun nam/84c0d33f-e3f8-424a-adaf-aedfa73c8abd.jpg

Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяатай ярилцлаа.

-Ирэх сард болох орон нутгийн ээлжит сонгуульд нийслэлийн ХҮН нам нэр дэвшигчдээ тодруулахдаа ямар шалгуурыг баримталсан бэ?

- Энэ удаагийн орон нутгийн сонгууль бол ХҮН намын хувьд төдийгүй хувь улс төрч миний хувьд маш удаан хүлээлттэй байсан зүйл. Бид нэр дэвшигчдээ тодруулахдаа ХҮН намын дэргэдэх “Хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөл” нэртэй бодлого, судалгааны хүрээлэнд харьяалагддаг залуусаа энэ удаагийн сонгуульд тэргүүлэх үүргээр оролцуулах гэж байна.

Экспертүүдийн зөвлөлд хотын эдийн засаг, орон сууцны бодлого, тээврийн шийдэл, инженерийн барилга байгууламж, эрчим хүч, байгаль орчны салбарын чиглэлийн мэргэжилтнүүд багтдаг бөгөөд тэдгээр залуусаа сойж байгаа гэсэн үг. Тэд тойргоо ахалж өрсөлдөнө гэсэн бодлогыг энэ удаагийн сонгуульд баримталж байна.

Мөн ХҮН намын хоёр дахь үеийн гэгдэх улс төрийн туршлагатай залуу улстөрчдөө нэр дэвшүүлнэ.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд манай намаас баримталж байгаа бодлого, мөрийн хөтөлбөр олон нийтэд нээлттэй болж, бид тодорхой мэдээлэл өгч ажиллахаар бэлтгэж байна.

legacy:zolzaya hun nam/e6b6b6b2-1ae8-47fe-9b7a-b7cc850cf12d.jpg

МАНАЙ НАМЫН ГОЛ ЯЛГАРАЛ НЬ НЭР ЦЭВЭР, ЗАЛУУ БОЛОВСОН ХҮЧНЭЭ НЭР ДЭВШҮҮЛСЭН ЯВДАЛ

-Нийслэлийн намаа удирдаж байгаа таны хувьд энэ удаагийн сонгуульд хотыг засаглана гэсэн амбицтайгаар мэдээж багаа авч орж өрсөлдөх байх. Тэгэхээр намын даргын хувьд өрсөлдөгч намуудаа ялахын тулд нэр дэвшилтдээ хэрхэн анхаарч байгаа вэ?

- Хотын хөгжлийн чиглэлд ажиллах бүрэн чадамжтай боловсон хүчнээ өрсөлдөөний талбарт илгээх нь намын даргын хувьд гол өрсөлдөөний тактик гэж хэлж болно. Хоёрдугаарт, ХҮН нам бол нэр цэвэр нам. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэдгээрээ онцлогтой. Тиймээс бид нэр цэвэр хүмүүсээ сойж байгаа учраас хүчтэй сөрөг хүчин байх болно гэдгээ итгэлтэйгээр хэлмээр байна.

Харин манай намын гол ялгарал нь шинэ, залуу, эрч хүчтэй, нэр цэвэр, улс төрийн урт хугацааны карьераа төлөвлөчихсөн мерит зарчмаар явж байгаа залуусыг нэр дэвшүүлэхээрээ онцлог. Үүнээс гадна “ХҮН-50:50” гэсэн хөтөлбөрийг манай нам хэрэгжүүлдэг. Сая болж өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуульд бид дээрх хөтөлбөрийн хүрээнд нэр дэвших хүмүүсийнхээ жендерийн харьцааг баланслах бодлогыг баримталж өрсөлдсөн. Үүнтэй ижил орон нутгийн сонгуульд бид улс төрийн манлайлагч эмэгтэйчүүдээ нийт нэр дэвшигчдийнхээ 40 гаруй хувьд байлгахаар төлөвлөсөн байгаа.

Тиймээс хотын хөгжлийн асуудалд эмэгтэйчүүд илүү хүчтэй дуу хоолой болж ажиллаж чадна гэж дүгнэж байна.

legacy:zolzaya hun nam/8d4fbfb7-ac2d-4f38-ae0a-fc299d74b50e.jpg

ЭРХ БАРИГЧ НАМЫН "20 МИНУТЫН ХОТ" ХӨТӨЛБӨР ҮНДСЭН ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДӨЖ БАЙГАА

-Хотыг засаглах бодлогоо дэлгэрүүлж тайлбарлаж өгнө үү. Тухайлбал эрх баригч МАН “20 минутын хот” концепцыг түшиглэж, зорилт, мөрийн хөтөлбөрөө гаргаж байх шиг байна. Танай намын гол бодлогын өрсөлдөөн нь юу байх юм бэ? “20 минутын хот” концепцэд ямар байр сууринаас ханддаг вэ?

- Улс төрийн хүрээнийнхэн хэрэв санаж байгаа бол өнгөрсөн оноос эхлээд манай хотын хөгжлийн бодлогын экспертүүд маань судалсан байдаг. Олон Улсдаа 15 минутын хот гэж бий. Тухайлбал дэлхийн томоохон хотуудын нэг болох Парис яг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байдаг. Гэтэл тэр 15 минутын хот концепцыг манайхан хувиргаад 20 минутын хот болгоод өөрчилчихсөн явж байгаа. Шийдэл нь зөв боловч бодлого нь буруу яваад байгаа юм. Өөрөөр хэлбэл 15 минутын хот хөтөлбөрийг хэрэгжүүлсэн дэлхийн хотууд эхлээд хотынхоо суурь дэд бүтцийн асуудлуудаа шийдчихсэн байсан. Суурь асуудалд хүний хэрэгцээ цөм багтсан дэд бүтцийн орчныг бүрдүүлсэн байхыг л хэлнэ. Эдийн засгийн агуулгаараа хотынхоо эдийн засгийг солонгоруулчихсан, ажлын байрны олон төрлийг иргэддээ нээлттэй хүртээмжтэй бий болгосон байх явдал юм.

Гэтэл манайд хотын төсөв нь хэт данхар болсон. Эсрэгээрээ иргэдийн амьдралын суурь чанар сайжирдаггүй. Цаашид бид хотын иргэдийнхээ амьдралын суурь чанарыг сайжруулахад анхаарахгүйгээр олон улсын туршлагыг хуулаад, хүчээр мөрдүүлэх гэж зүтгүүлэх нь тохиромжгүй зүйл гэж үздэг.

Үнэхээр эрх баригч нам энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа бол нэн тэргүүнд хотын иргэдийн амьдарч буй орон байрны чанарыг сайжруулахад бодит дэмжлэг үзүүлэх ёстой.Дараа нь баталгаатай ажлын байраар хангах шаардлагатай. Мөн төрийн болон эмнэлэг, сургууль зэрэг бусад төрлийн үйлчилгээг иргэд авахдаа 20 минутын хугацаанд амжиж авч чаддаг байх зохицуулалтыг л хийх ёстой. Үгүй бол энэ нь эрх баригч намын сонгуулийг угтсан “шоу” болж цаасан дээрээ л үлдэнэ гэж хэлмээр байна.

Хамтарсан ЗГ-ын боловсруулж батлуулсан мөрийн хөтөлбөрт хотын хөгжлийн асуудалд зарчмын ялгаатай зүйлс олон гарсан учраас ХҮН намын хувьд “20 минутын хот” хөтөлбөрийг дэмжих боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлж байгаа.

-Тэгвэл ХҮН намын хүн төвтэй хотын хөгжлийн бодлого, шийдэл нь яг юу байх вэ?

- 2024 оны УИХ-ын сонгуулиар бид “ХОТЫН ХӨГЖИЛ ДЭД БҮТЭЦ” гэсэн мөрийн хөтөлбөр боловсруулсан. Үүнд 20 минутын хот концепцын зарим хэв шинжийг агуулсан цогц төлөвлөлтийн бодлогыг тусгаж өгснөөрөө бидний ялгарал гарч ирсэн. Үүнийг яг одоо олон нийтэд тайлбарлах цаг нь биш. Албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхлэхэд бид үүнийгээ иргэдэд энгийнээр тодорхой танилцуулах болно.

Намуудын мөрийн хөтөлбөрийг Алсын хараа-2050 зорилттой уялдуулж боловсруулах шаардлагыг тавьдаг. Түүнд хотын хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлууд бүгд туссан байдаг. Тухайлбал метрог 2041 оноос барьж дуусгана гээд тусгачихсан л байдаг. Мэдээж 2041 оны зорилт руугаа бид тэмүүлж болох ч өнөөдөр бид суурь асуудлуудаа алхам, алхмаар хийх ёстой шүү дээ. Харамсалтай нь үе үеийн хотын удирдлагуудын ам, ажил хоёр нь зөрдөг байдал хэрэгжилт дээр ирээд гацдаг жишгийг бий болгочихсон.

Тиймээс ХҮН нам орон нутгийн сонгуульд олонх болж ялна. Мөрийн хөтөлбөрөө хүний амьдралд яг бодитойгоор нөлөөлж чадахуйц шийдлүүдээ хэрэгжүүлээд явна. Бид богино хугацаанд яаж оновчтой зөв шийдлээр хотын тулгамдаж байгаа асуудлыг шийдэж болдог юм бэ гэдгийг харуулах болно.

Х.НЯМБААТАР ГЭДЭГ ХҮН БОМБЕР, ЖАКЕТ ӨМСӨӨД ГАНЦААРАА АЖИЛЧНЫ ДҮРД ТОГЛОЖ БАЙНА

-Хотыг тэлэх, дүүргүүдийн статусыг өөрчилж, 14 дагуул хотыг байгуулах асуудлыг эрх баригч намаас танилцуулж байгаа шүү дээ. Та хувьдаа үүнийг юу гэж хардаг вэ?

- Бидэнд энэ шийдлээ танилцуулж байсан. Шууд хэлэхэд Үндсэн хуульд харшилсан шийдэл юм. Үндсэн хууль судлаач, мэргэжилтнүүд үүнийг буруу гэж үздэг. Энгийн логикоор бодоход яагаад одоо хийж чадахгүй байгаа ажлаа 14 хот болгож хуваахаар хийнэ гэж хэнхэглээд байгаа юм. Үнэхээр тийм чадамж эрх баригч намд байна уу гэвэл үгүй. Хотыг олон жил дангаараа засаглаж ирсэн нам гэнэт өнөөдөр хотоо 14 хувааж жижиглээд хөгжүүлнэ гэж ярих нь өрөөсгөл ойлголт.

14 хоттой болчихвол иргэдийн амьдралын тэгш бус байдал улам гаарна. Жишээ нь СХД-т амьдарч байгаа иргэдийн амьдрал ХУД-т амьдарч байгаа иргэдийн амьдралын ялгаа асар их болно гэсэн үг.

Үүнийгээ хүчээр хийх гээд л Х.Нямбаатар гэдэг хүн бомбер, жакет өмсөөд ганцаараа л ажилчны дүрд тоглоод яваад байна. Гэтэл хотын аппаратад хэдэн мянагн хүн ажиллаж байгаа нүсэр бүтэцтэй. Х.Нямбаатар яагаад энэ хүмүүүсийнхээ ажлыг хийлгэхгүй байгаа юм бэ. Өнгөрсөн хугацаанд өнөөдрийн ажлуудаа яагаад хийж болоогүй юм гэдэгт иргэд хариулт нэхэх цаг нь болсон.

Эцэст нь хэлэхэд ХҮН нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд олонх болж ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа. Бид хотыг дангаараа засаглана. Суудал авсан улс төрийн намуудтай хамтрахгүй гэдгээ хэлье.

Ярилцсанд баярлалаа

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • U
    Unshigch2 жил өмнө

    Ongiroo huuhen yumaa , ingj ert dagdaj bolohgui bodoj yari

  • З
    Зочин2 жил өмнө

    Хүн нам заавал ялж гарч ирээрэй. Шударга ёсыг тогтоож Улаанбаатарыг хөгжүүлээрэй.

  • З
    Зочин2 жил өмнө

    дүрдээ итгэсэн халтар царайтай хүүхэн дэмийрэхээ боль. Тэнэгүүд төрийн алба хаших нэрээр баяжих хөрөнгөжих гээд бүүр илийрч өгдөг болжээ. Танай намд нийслэлийнхэн санал өгөхгүй. Яагаад гэвэл танай доржханд МАН-АНын өвөрт орж шанд шадар болоод амарсайхандаа жаргасан учир танай намыг капут болгоно за юу.

  • З
    Зочин2 жил өмнө

    болсон болоогүй гадна сургуульд төгссөн нэртэй,амьдрал мэдэхгүй худлаа том ярьсан гарууд их болжээ хөөрхий

  • З
    Зочин2 жил өмнө

    БҮТЭН НИЙТЛЭЛ УНШААД ОЙЛГОХГҮЙ АМЬТАД Л ЭНЭ ДООР ШАВААРАЛДСАН БАЙНА ДАА... МАН-ДАА ДАРЛУУЛЖ БАЙХДАА ТААРСАН ӨЛӨН НОХОЙНУУД! ЗАЛУУ ХҮЧИН ЗОРИГ ГАРГАЖ БАЙХАД АРЧААГҮЙ ШЭЭСНҮҮД!

    • З
      Зочин2 жил өмнө

      Яг зөв.

  • З
    Зочин2 жил өмнө

    Амьдрал мэдэхгүй амьтан байна монголд эмэгтэй хүнийг хэр зэрэг үнэлдэг билээ танай нам ядуусын амьдрал мэдэхгүй улс төрийн амьдрал бас мэдэхгүй

    • З
      Зочин2 жил өмнө

      Эхнэртээ болхоор базуулчихаад бусад эмэгтэй хүнийг муулж байдаг таарчихсан амьтан болдоо

  • D
    Del2 жил өмнө

    Galzuu

  • Б
    Буриад2 жил өмнө

    Мэдрэл хүүхэн Хэзээ ч бүтэхгүй!!!!!

  • З
    зочин2 жил өмнө

    энэ хүүхэн халуунтай байнаа Доржханд нь түргэн дуудах байгаадаа их халуурсан болтой донгосоод байх шиг байна даа

  • З
    Зочин2 жил өмнө

    Хүүеэ!!! Та минь!!! Энн авгай эрүүл байгаадаа!!!??? Түргэн дуудаарай!!!

  • З
    Зочин2 жил өмнө

    "ХҮН" нам Элбэгдоржийн нам.

  • З
    Зочин2 жил өмнө

    Зөв,хамтарч болохгүй , олон жилийн эдээ бээрийг шахах ёстой.

  • М
    Монг2 жил өмнө

    Энэ хүн улс төрч мөн үү. Нам нь хамтарсан засгийн газар байгуулчихсан байхад намын бодлогынхоо эсрэг зүйл яриад сууж байдаг.