Паралимпаас алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагналаар шагналаа

Спорт
Turbat
Унших: 1 мин
30
legacy:paralimp/hundetgel/457691471_1023557556231767_1027422765586194627_n copy.jpg

“Парис 2024" Зуны Паралимпын наадамд Монгол Улсын шигшээ баг тамирчид амжилттай өрсөлдөж байна. Парисийн Паралимпын наадмын Тамирчдын тосгонд Монголын Үндэсний Паралимпын хорооноос баг тамирчдад хүндэтгэл үзүүлжээ. Тус хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү Паралимпын наадамд амжилттай оролцож анхны эмэгтэй аварга болсон ОУХМ У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, ОУХМ Ц.Баттулга, Пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, Д.Махашири нарыг мөнгөн шагналаар шагнасан байна.

legacy:paralimp/hundetgel/458078701_1023557669565089_9156007076731576641_n copy.jpg

Мөн Монгол Улсын баг тамирчдынхаа салхийг хагалсан Усанд сэлэлтийн чөлөөт 50 метрийн зайд уралдсан Х.Номуун, дасгалжуулагч З.Сувд нарыг онцолж мөнгөн шагналаар урамшуулсан аж.

Энэ үеэр Монгол Улсын багийн ахлагч, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Азийн Паралимпын хорооны тэмцээн, наадам, спортын хөгжлийн хорооны дарга Н.Оюунбат медаль хүртсэн тамирчдад Паралимпын наадмын медальтны энгэрийн тэмдэг болон медалийн гэр, Паралимпын наадмын зурагт хуудсыг гардуулан өгчээ.

legacy:paralimp/hundetgel/458083130_1023557712898418_7690578351297658207_n copy.jpg legacy:paralimp/hundetgel/457620996_1023557589565097_2367869015867079219_n copy.jpg