Паралимпын усанд сэлэлтийн төрөлд оролцсон Х.Номуун, дасгалжуулагч З.Сувд нарыг мөнгөн шагналаар урамшуулжээ

Спорт
Turbat
Унших: 1 мин
00
legacy:nomuun paralimp/457750685_1023557489565107_3384571217112508972_n copy.jpg

“Парис 2024" Зуны Паралимпын наадамд Монгол Улсын шигшээ баг тамирчид амжилттай өрсөлдөж байна. Парисийн Паралимпын наадмын Тамирчдын тосгонд Монголын Үндэсний Паралимпын хорооноос баг тамирчдад хүндэтгэл үзүүлжээ. Ингэхдээ Монгол Улсын баг тамирчдынхаа салхийг хагалсан Усанд сэлэлтийн чөлөөт 50 метрийн зайд уралдсан Х.Номуун, дасгалжуулагч З.Сувд нарыг онцолж мөнгөн шагналаар урамшуулсан байна.

Мөн Паралимпын наадамд амжилттай оролцож анхны эмэгтэй аварга болсон ОУХМ У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, ОУХМ Ц.Баттулга, Пара таеквондогийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, Д.Махашири нарыг мөнгөн шагналаар шагнажээ.