О.Алтангэрэл: NO war хөдөлгөөнийхөн хамгаалалтад авсан газар руу нэвтрэхээр дайрч, цагдаагийн албан хаагчдын шаардлагыг эсэргүүцсэн тул саатуулсан гэх мэдээлэл байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 18 сек
80
legacy:huulich altangerel/a6a54308-e1be-4a61-a518-6e2177c3b48d.jpg

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Харин түүний айлчлалыг эсэргүүцэж, NO war хөдөлгөөний залуучууд жагсаал зохион байгуулсан. Энэ үеэр тэднийг цагдаагийн байгууллагаас баривчилсан талаар тус хөдөлгөөний гишүүн Б.Цацрал цахим хуудастаа нийтэлжээ.

Харин энэ талаар цагдаагийн байгууллагаас "NO war хөдөлгөөний залуучуудыг баривчлаагүй. Цагдаагийн хэлтэст аваачиж, холбогдох хууль дүрмийг сануулсан. Тодруулбал, тус хөдөлгөөний залуучууд тогтоосон бүс буюу төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын үеийн хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйл "Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих, мөн албан хаагчийн шаардлага эсэргүүцсэн үйлдэлд 15.2 дугаар зүйл Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах гэсэн хуулийн хүрээнд шалгаж байгаа" гэх тайлбарыг өгсөн байдаг.

legacy:no war/IMG_0595 copy.jpg

Тэгвэл ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл энэ талаар "ОХУ-ын ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан жагсаал болж болзошгүй тул иргэдийн эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж хууль сахиулахыг цагдаагийн байгууллагад урьдчилан даалгасан. 09.03-ны өдөр 11.45 минутад "No war" хөдөлгөөнийхөнтэй цагдаагийн албан хаагчид уулзаж, хамгаалалтад авсан нэвтэрч болохгүй газар, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой байршлуудын талаар мэдээлэл өгчээ.

Харин тус хөдөлгөөнийхөн хамгаалалтад авсан газарлуу нэвтрэхээр дайрч, цагдаагийн албан хаагчдын шаардлагыг эсэргүүцсэн нь Зөрчлийн тухай хуулийн 5.8, 15.2 дугаар зүйлд заасан шинжтэй байсан тул саатуулсан гэсэн мэдээлэлтэй, нэмж тодруулж байна. Айлчлал төрийн дээд хэмжээнд явагдаж буй тул олон улсын жишгээр 2 талаас өндөр зэрэглэлийн хамгаалалт авагдаж, хориглосон бүсрүү хүч хэрэглэн нэвтэрсэн тохиолдолд нэвтрэгч иргэнд эрсдэлтэй байдал үүсдэг тул цагдаагийн ажлыг ойлгохыг хүсье. Гомдол саналыг хүлээж авч, хуулийн дагуу шийдвэрлэхэд бэлэн байна" гэлээ.

legacy:no war/IMG_0541 copy.jpg
Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • T
    Tumku

    ene neg eliiregch gex teneg avgaig sharxadand xevtuuleechee

  • И
    И

    Толгой хоосон, тэнэгүүдийг хорь

  • З
    Зочин

    NO war хөдөлгөөнийхнийг баривчилж саатуулдаг нь тун зөв2..дахин хөдлөхгүй болтол нь хариуцлага тооц..юу хүсээд бгаа бөөснүүд вэ

  • З
    Зочин

    SETGETSIIN UVCHTEI, ELBEGDORJIIN TEJEEVER GULUGNUUDIIG SHOROND 10han JIL SUULGAHAD TURLUU MEDDEG BOLNO!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Б
    Бууд

    Элий нарыг бууд,улс үндэстэнд хортой ноход

  • З
    Зочин

    Гадныханы гар хөл болсон урвагчид Харинч манай цагдаа нар бараг л өөрсдөө зодуулчих шахах юм Ер нь орос хятадтай хагаралдлаа гэхэд тэр америк европынхон бидэнд яаж туслах юм Орос Хятадын нутагруу хошуугаа ч оруулж чадахгүй улсууд шүүдээ Иим нөхцөлд энэ хэдиин жагсаал ч ёстой яамай байнааа Хөнжлиинхөө хирээр хөлөө жиих гэдэг нэг үг бии

  • З
    Зочин

    Ардчиллын хүн Алтангэрэл ингээд албан тушаал, авилгалд идэгдээд дарангуйлагчдын гар хөл болж байгаа юм. Цагтаа Элбэгдорж, Бат-Үүл нар бас л ингэж ардчиллын гоё сайхан үлгэр яьж гарч ирээд авилгалчид болоод дууссан.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol