Т.БАТЦОГТ: Х.Нямбаатар үндсэн ажлаа хийж чадахгүй, зөвхөн аж ахуйн шинж чанартай, хүмүүсийн толгойг эргүүлэх зорилготойгоор хоосон амлалт өгч ажиллаж байна

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин 48 сек
110
legacy:Battsogt tuluulugch/tsogtoo.jpg

Ардчилсан нам Шинэ намтай эвсэж НИТХ-ын сонгуульд оролцохоор боллоо.

----------------

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт: Сонгууль бол дүн тавьдаг. Дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хэрхэн, яаж хөгжив, бидний амьдрал өөрчлөгдөв үү, дарга нарын амьдрал өөрчлөгдсөн үү, ажилгүйдэл, эдийн засгийн асуудалд бид дүн тавина. Одоогоос дөрвөн жилийн өмнө МАН Аз жаргалтай Улаанбаатар мөрийн хөтөлбөр дэвшүүлж олонх болсон. Дөрвөн жилийн дараа Улаанбаатар хот аз жаргалтай хот байж чадаж байна уу, үгүй юу гэдэгт бид ирэх аравдугаар сарын 11-ны өдөр дүнгээ тавина.Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардчилсан нам, Шинэ нам хамтран оролцож байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дүнг бид нэгтгэж харсан. Өнөөдөр эрх барьж буй нам өнгөрсөн дөрвөн жил эрх барьж буй нам Улаанбаатарчуудын ердөө 27 хувийн л дэмжлэгийг авч байгаа. Харамсалтай нь, 27-28 хувийн дэмжлэг авсан нам өнөөдөр 100 хувь засаглаж нөхцөл байдал ямар байгааг бид харж байна. Гэтэл Улаанбаатарчууд өнөөдөр олонхоороо МАН-ыг огт дэмжихгүй байгаа. Үлдсэн 70 орчим хувь нь санал хуваагдаж олонхоороо ялагддаг энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

Цаг нь болсон. Энэ утгаараа өнөөдөр ардчиллын үнэт зүйлд нэгдэж олон намуудад санал тавьж, уулзалт хийж орон нутгийн сонгуульд нэгдэж зохион байгуулахаар оролцохоор эхний хэлэлцээр амжилттай боллоо. Сүүлийн найман жил Улаанбаатар хотыг нэг нам дангаараа удирдлаа. Үр дүн нь ямар байгааг та бүхэн мэдэж байгаа байх.

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд МАН-ын дарга Х.Нямбаатар үндсэн ажлаа хийж чадахгүй, зөвхөн аж ахуйн шинж чанартай, хүмүүсийн толгойг эргүүлэх зорилготойгоор Улаанбаатар хотод хоосон амлалт өгч ажиллаж байна. Бүх эрх нь байгаа ч хэрэгжүүлж чадахгүй байна.

Мэдээж намын удирдлагууд өөр, өөрсдийн бодлого төлөвлөгөөтэй байдаг байх. Тухайн үед нам удирдаж байсан дарга нарын шийдвэрүүд гарч байсан байх. Энэ удаагийн АН болон ШИНЭ намын удирдлагууд хоорондоо ойлголцож орон нутгийн сонгуульд хамтарч оролцохоо илэрхийлээд байна. Ямартай ч хотын дарга шиг зам нь түгжирч байхад түгжрэл сольж, бордюр солихгүй байх. Ямартай ч бид УИХ-д сонгогдсон 42 гишүүнээ уриалж Монгол хүүхдийн ирээдүйн төлөө есдүгээр сарын 1 хуулийн төсөл өргөн барьж байгаа. Хүүхдээ хөгжүүлье гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүл хуулийн төсөл санаачилж, хүүхдэд ээлтэй, хүүхдийн хот байгуулахад зорьж ажиллах болно.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Аж ахуй дээр амьдрал тогтдог юмаа. Нямбаатар сайн ажиллаж байгаа

  • У
    Уулын өвгөн

    Энэ нэг хогийн бузар амтай хар санаатай амьтан Нямбаатарын хийсэн ажлыг харлуулж гуаглахгүй шүү.Олон түмэн ажлыг нь үнэлж ам сайтай дэмжиж буй чам мэтийн ан-н угшилтай хорон санаатанууд боож үхчих гээд тархи угаах гэж оролдож л бг идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоордог гэх үгтэй.Ер нь батцогт гэч этгээд ихт бхдха юу хийж гийгүүлэв одоо бас хотод санаархаад бүтэхгүй амьтан зайлаад өг чамаар хот дутахгүй

  • З
    Зочин

    Өөрчлөх нам олдохгүй байна.албан тушаалтай болоод санаа нь амарна.

  • З
    Зочин

    Шоронгийн хоригдол царайтай бас яриатай энэ нөхөр яахаараа хотын дарга байдаг байна аа .бөх болгож аымагт өарилдуул

  • З
    Зочин

    Энэ нөхөр зүгээр хуцах ажилтай хүн үү. Гүйх нохойд гүйхгүй нохой саад. Эннийг хэн хуцуулаад байнаа?

  • Z
    Zochin

    Чи ёстой хуцаваа. Ийм бүтээлч дарга хэзээч байгаагүй.

  • З
    Зочин

    Хот бол цэвэр аж ахуйн ажил. Энэ өөрөө ёстой юу ч хийж чадахгүй нөхөр шт

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    зочин

    алийгаа ч мэдэхгүй нөхөр чн өөрөө шүү дээ. ажил хийж буй хүнийг өөлөөд яахав.

  • З
    Зочин

    Энэ ингээд солиороод байдын. Чи бүр аж ахуйгаа ч хийж чадахгүй ш дээ.

  • З
    Зочин

    Нийслэл гэж нэг том айл мөн нэг том аж ахуй ,Нямбаатар тэгэхээр өөрийхөө ажлыг л хийж байгаа юм биш үү ? Батцагаан бодлоор бол зөвхөн улс төр л хийх ёстой юм байна л даа.