БНХАУ-ын дэд дарга Хань Жөнийг Төв талбайд угтаж авлаа

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:2024/09/айлчлал3.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын дэд дарга Хань Жөнийг Сүхбаатарын талбайд угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга Хань Жөн нар Төрийн ёслолын цэргийн цагаан тугт мэхийн ёсолж, дэд дарга Хань Жөн Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга Хань Жөн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс болон БНХАУ-ын албаны төлөөлөгчидтэй мэндчилж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

legacy:айлчлал2.jpg legacy:айлчлал.jpg legacy:айлчлал4.jpg