Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
СДМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Б.Пүрэвдагвыг 100 хувийн саналаар сонголоо
50

МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны ээлжит VII Их хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр болсон. Энэ удаагийн хуралдаанд СДМЗХ-ны 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл болсон 500 гаруй залуус оролцсон юм.
Ээлжит VII Их хуралд СДМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан, илтгэлээ танилцуулж, Ерөнхийлөгчийн ажлаа Б.Пүрэвдагвад хүлээлгэн өглөө. Тодруулбал, хуралдаан оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Б.Пүрэвдагва сонгогдсон юм.



