Э.Одбаяр: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын дараа НҮБ-ын улс орнуудаас Монгол Улстай харилцах харилцаанд өөрчлөлт ороогүй

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин
40
legacy:jvj odbayr/555.png

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 21-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчилсантай холбогдуулан НҮБ ямар байр суурьтай байгаа талаарх Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр дараах тайлбарыг өглөө. Тэрбээр,

-Ирээдүйн төлөө гэрээ, ирээдүй хойч үеийн асуудлаар таван сэдвийг тусгасан. Залуус, жендер, хөгжил, энхтайван хөгжлийн асуудал орж байна. Манай улсад хандаж буй хандлага хэвээрээ, ямар ч өөрчлөлт гараагүй.

Мөнхийн хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Монгол Улс хүлээн авснаас болж үүссэн зүйл болохгүй байна. Энд үүнээс илүү том сэдэв яригдаж байна.

Цахим хэвлэлүүдэд болон сошиал шугамаар яригдаж байгаа шиг сэдврээр манай улсыг ямар нэгэн байдлаар шахалтад оруулж, үл итгэсэн, үл тоосон эсвэл харилцаагаа бууруулъя гэсэн хүсэлт аль нэг улсаас гараагүй. Энхийн төлөө уриагаа энэ жил бид дахин илэрхийлнэ. Манай гадаад харилцаа, гадаад бодлогын зарчимд нийцсэн бодлого учраас өмнө нь зөвхөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлахад хэлээгүй, ШХАБ-т хамтын ажиллагааны үйл ажиллагааны үеэр ч хэлсэн. Монгол Улс энхийг эрхэмлэсэн олон тулгуурт үйл ажиллагааны зарчимтай гэдгийг өмнө нь манай улсад айлчилж байсан төрийн тэргүүнүүдэд илэрхийлж байсан гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • C
    Cc

    Shaagaad baigaad baigaarai. Yamar oron uulzaya geed bgaan . Uulzsan talaar yamar ch medeelel alga

  • М
    Монгол

    Күэ одоо том гүрнүүд жаахан хүүхдүүд шиг юу л гэж тэгэх вэ дээ! Зангаргаа гаргаж дэлхийн энх тайвныг л хүсэж таараа шүү дээ ! Манай л нөгөө тархины тушаалууд өөрсдийнхөө тархины бяраараа харин ч ичих нүүргүй элдвийг сараачих юм даа.Одоо ч тэгээд зүүн баруун талын тархины дутагдалтай нөхдүүд амныхаа зоргоор л сараачих болж дээ.Тэрийг нь харин аль зэрэг фильтeртэй уншицгаадаг юм бол доо!

  • З
    Зохиолч Л.Пүрэвдорж

    Тийм байх аа, манай ардчиллыг дэмждэг улсууд манай байдлыг ойлгоно доо. Тэр олон улсын шүүх уг нь манайх мэтийн элдэв хавчлага, элэг барих, дээрэлхэх мэтэд өртөж мэдэх жижиг улсад хэрэгтэй шүүх шүү. Манайх тэр шүүхийн гишүүн байх нь зөв биз ээ.

  • З
    Зочин

    fuck russia