100 орчим жижиг сумдыг нэгтгэх, татан буулгах лобби бүлэг АН дотор ажиллаж эхэллээ

Улс төр
Altanzagas
Унших: 3 мин 38 сек
230
legacy:an chuulgan 2024/460236151_1165849944487573_2730554077810125017_n.jpg

Саяхан Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотыг 14 хот болгоно. Дүүргүүдийг татан буулгана” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Энэ нь дүүргүүдийг хот болгон томруулах үзэл санаа юм. Үүнтэй зэрэгцэн АН дотор сумдыг татан буулгах, нэгтгэх лобби бүлэг байгуулагдаж эхэлснийг эх сурвалж мэдээлэв. Энэхүү лобби бүлэг удахгүй болох орон нутгийн сонгуулийн дараа 2025 оны төсвийг УИХ-аар хэлэлцэхтэй зэрэгцэн энэ асуудлыг тавихаар тооцоо, судалгаа хийж эхэлжээ.

Энэ намрын чуулганаар АН-ын дарга, Шадар сайд Л.Гантөмөр “Засаг захиргааны шинэчлэлийг ирэх дөрвөн жил чадах чинээгээрээ урагшлуулна. Эдийн засгийн эргэлтэд ордог 90 гаруй сумыг нэрлэсэн байгаа. Энэ сумдыг эдийн засгийн хувьд бие даалгана. Үүнээс үүдэн аль сумыг альтай нь нэгтгэх вэ гэдэг яриа гарна. Механик нэгдэл биш эдийн засгийн хөшүүргээр нэгтгэнэ” гэж байр сууриа илэрхийлсэн. АН-ын даргын энэ үгнээс дүгнэж үзвэл АН эдийн засгийн эргэлт сайтай том сумдыг бодлогоор дэмжиж, жижиг сумдыг уусгах бодлого баримтлах бололтой. Бүр эдийн засгийн агуулгаар нь үзвэл 90 сайн сум бий гэсэн бол үлдсэн 200 гаруйг нь татан буулгах нь ч гэж механикаар ойлгож болохоор харагдаж байна.

Үүнээс гадна Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү “Үнэндээ бол 100 жил хийж байгаа сумд ойгоо хийж байгаа боловч хөгжил дэвшлийг нь хэмжээд үзэхэд хэцүү байна. Сумын дарга гээд ганц хүнтэй, сургуультай төсвөөс хараат сумууд байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, тулгуурлах ёстой” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт засаг захиргааны нэгжийг нэг мөр оруулж ирэх ёстой байсан. Засаг ийм зүйлийг оруулж ирээгүй. Улс төрийн эр зориг, өргөн хэмжээний хэлэлцүүлэг хэрэгтэй” гэж байр сууриа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “100 жил болсон сумд модон жорлонтойгоо байна. Халуун усгүй байна. Усанд орох газаргүй байна. Дотуур байр боловсон нойлгүй байна. Ийм байна гэдэг бол үнэхээрийн гамшиг. Суманд соёлын төв, иргэдэд мэдээлэл олгох барилгын төсөв их байна. Онцын шаардлага байхгүй. Мэдээллээр хангах төв сумдад хэрэггүй. 2000 хүнтэй жижиг сумд их байна. Монгол цахим үндэстэн болж байгаа. Ийм нөхцөлд, мэдээлэл дамжуулахад барилга, ажиллах хүний хэрэг байхгүй болно, Цахимаар шийдэж болно” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ бүхнээс дүгнэж үзвэл АН-ынхан сумдыг нэгтгэх талаар шуурхайлж эхэлсэн бололтой байна.

Тиймээс АН дотор сумдыг нэгтгэх, тооцоо судалгаа хийх лобби бүлэг ажиллаж эхэлсэн гэж саарал ордноор яригдаж эхлэв. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Монголын 330 сум байгаагаас 100 орчим сумыг шууд татан буулгах талаар ярьж эхэлсэн байна. Ингэхдээ хэд хэдэн зүйлийг үндэслэх аж.

2000-аас доош хүн амтай сумдыг нэгтгэнэ

Аймгийн төвөөс 45 км доторх сумдыг татан буулгана. Аймгийн төвтэй нэгтгэнэ

Хилийн сумдыг хэвээр үлдээнэ

Хоорондоо 40 км доторх сумдыг нэгтгэнэ

Эдийн засгийн чадамжгүй, татаас авдаг сумдыг татан буулгана. Орлого олдоггүй сумдыг эдийн засгийн агуулгаар нэгтгэнэ

Нэг аймгийн сумыг нөгөө аймгийн сумтай нэгтгэхгүй. Газар нутгийн маргаан гарна. Аймаг дотор нь асуудлыг ярина.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлнэ

Газар зүйн бүсүүдийг харгалзан үзнэ. Говь, хангай, тал хээр гэх мэт

Ястан угсаатныг харгалзан үзнэ

Сумдыг эдийн засгийн хувьд бие даалгах, төсвөөс татаас авдаггүй болгох зорилтод тулгуурлана гэх мэт зүйлийг нэгтгэх, татан буулгах үзэл санаандаа ашиглаж байгаа аж.

Одоогийн байдлаар хамгийн олон сумтай аймаг бол Төв аймаг юм. Төв аймгийн 27 сумыг 17 болгон бууруулах боломжтой гэсэн байна. Үүний дараа Завхан 24 сумаараа жагсдаг аж. Завханы 24 сумыг 14 болгоход хангалттай гэсэн зургийг АН гаргасан байна. Энэ мэтээр сумдын тоог бууруулахад төсвийг ихээхэн хэмнэнэ гэж үзэж байгаа аж. Нэг суманд дунджаар 100-200 төрийн албан хаагч ажилладаг. Тэдгээрийн цалинг дундажаар тооцоолоход төсөв нилээд данхайдаг аж. Энэ бүхэн дээр сумдын үйл ажиллагааны урсгал зардал гэж бүр том зүйл байдаг гэж АН-ын судлаачид дүгнэж ярих болсон байна.

АН-ын дотор яригдаж байгаа энэхүү санаачилга дэмжигдэх өндөр магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Учир нь ингэж үзэх хэд хэдэн үндэслэл байгаа юм.

АН-ын олон гишүүд нэгдвэл залуучууд дэмжих өндөр магадлалтай. Мөн листээр орсон 48 гишүүн дэмжинэ. Дээр нь Улаанбаатар хотоос сонгогдсон 24 гишүүн гар өргөнө. Ингээд бодоход гар өргөх бэлэн 72 гишүүн байна. Дээр нь АН-ын санаачилгыг гартаа авах гишүүдийн тоо нэмэгдэнэ. Ингээд дүгнээд үзвэл асуудал аль хэзээний шийдэгдэх магадлалтайг харуулж байна.

Ийнхүү сүүлийн жилүүдэд яригдсан жижиг сумдыг нэгтгэх бодлого АН-аас гарч, олон гишүүд сонгогдсон энэ парламентын үед бүрэн шийдэгдэж мэдэхээр боллоо.

Хуваалцах:230

СЭТГЭГДЭЛ (23)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2 жил өмнө

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

  • М
    Монгол2 жил өмнө

    За даа! 7 Хэмжиж 1 огтол зарчмаар л шийднэ шүү!! АН-гэхээр л итгэл буураад муухай харчихаад байх юм.Уг нь санаа бол зөв!! Гэхдээ сайн тооцоолж ээ баагүй л юм хийж үзээрэй дээ!!

  • З
    Зочин2 жил өмнө

    Аймагт ойрхон сумыг аймагт нэгтгэх нь зөв.Жижиг ойр ойрхон сумдыг нийлүүлэх нь ч зөв.Харин УБ хот 14 хот болвол Х.Нямбаатараас гадна 13 хотын дарга бий болох нь ээ.Энэ бол УБ хотыг Ардын Нам эзлэх гэсэн өөрсдийн талд оруулах дандаа л санал луйвардах хорон санаа илт яваагийн нэг илрэл шүү.УБ олон хот болгох биш харин дагуул хотууд бий болгож хэрэгтэй.

  • J
    Jariga.mn2 жил өмнө

    Монголын Аймгуудыг хумих Хятад бодлого явуулах гэж байна хэн ийм юм санаачилсан ийг Тагнуулын байгууллага тагнаж чагнах хэрэгтэй.Өнөрөө ажилгаа явагдаж байна.Монгол орноос Хятадын иргэдийг албадан гаргах хэрэгтэй

  • З
    Зочин2 жил өмнө

    Баян- Өлгий аймгыг задлөх хэрэгтэй гэж боддог. Сумдыг нэгтгэж хөгжүүлэх нь зөв өө.

  • З
    Зочин2 жил өмнө

    Зөв шүү төв аймагт 15 км т сэргэлэн сум ,Аргалант нөхөрлөл Дэлгэрхаан баян зэрэг жижиг сум данхар төсөвтэй шүү.Төсөв хэмнэгдэх нь тодорхой .олон суманд даргын орон тоо их төсөв хэрэглэдэг

  • З
    зочин2 жил өмнө

    Зөв зөв модон жорлонгоос салаагүй байж түүхт 100 жил гэж олон түмний хандиваар тоглолоо... Хөгжил хөдөө рүүгээ чиглэвэл хотын түгжрэл хэд дахин буурах боломжой шүү

  • З
    Зочин2 жил өмнө

    Аль эрт шийдэх байсан асуудал. Оройтсон ч одоо ярьж буй нь сайн хэрэг. Ажил болгох л хэрэгтэй. Хилийн сумдыг нэгтгэж болно шүү дээ. Өмнөговийн Ноёнг Гурвантэстэй нь нэгтгэхэд, Сүхбаатарын Наранг Онгон, Дарьгангатай ч юм уу г.м болно шүү дээ. Нэг их зориг, хүч орох асуудал биш. Цаг алдалгүй шуурхай хийх нь л зөв.

  • З
    Зочин2 жил өмнө

    Иймэрхүү тоглоом улс орныг сүйрэлд аваачина төр засгийн үйлчилгээ малчин ард иргэддээ аль болох ойрхон байх зайлашгүй шаардлагатайг харгалзан сумдыг байгуулсан одоо бужигнуулах хэрэггүй одоо бий болсон сумын төвүүдийг устгах биш хөгжүүлэх хэрэгтэй харин сумуудын эдийн засгийн чадахийг сайжруулахад төр засаг ажлаа чиглүүлэх шаардлага байгаа АН д өөр хийх үүнээс чухал ажил их байгаа шүү

  • D
    Dontor Ganbold2 жил өмнө

    Энэ нөхдүүд эндээс л мөнгө унагах нь дээ. Өөр гарц гаргалаа алга уу . Өнөө хятадуудаа оруулж ирэх нь үү үүнийг эрс эсэргүүцэнэ.

  • З
    Зочин2 жил өмнө

    Хил хязгаарын сумдыг татан буулгах буюу сумын төвийг нутгийн гүнд татаж болохгүй шүү. Бусад яахав ээ болно.

  • З
    Зочин2 жил өмнө

    Суманд ганц өдөр ч амьдарч үзээгүй хотын хэдэн гар л сум хэрэггүй нэгтгэнэ гээд орилоод байгааг ойлгохгүй юм

  • З
    Зочин2 жил өмнө

    За зайлаа. Татан буулгах үндэслэл гаргасан судалгаа байна уу та нарт

  • Г
    ГАНБОЛД2 жил өмнө

    ЗА ЭНЭ Л ДЭЭ ОДОО МОНГОЛЫН ГАЗАР НУТАГАА ХАМГААЛАХ ГЭЖ ЗҮТГЭЖ ЯВАА ЦӨӨХӨН ХЭДЭН МОНГОЛЧУУДЫГ МОНГОЛЫН ГАЗАР НУТАГАА ГЭХ ЭХ ОРОНЧ ЗҮТГЭЛИЙГ МУХАРЛАЖ МОНГОЛ УЛСЫН ГАЗАР НУТГЫГ ЭЗЭНГҮЙДҮҮЛЖ ОДООЧ ДУРААРАА ААШИЛЖ БАЙГАА ХУЖАА НАРТ БҮРЧ АМАР БОЛГОЖ ХАШААЛЖ УХАЖ ӨӨРИЙН ӨМЧ БОЛГОХ ГАРЦ БОЛ ГАЗАР НУТГЫГ ЭЗЭНГҮЙДҮҮЛЭХ ХАМТАРСАН ЗАСГЫН ГАЗАР БОЛ ЗҮГЭЭР МОНГОЛ УЛСЫГ САМРАХ ӨӨР ЮУЧ БИШ

  • З
    Зочин2 жил өмнө

    АН-ыхан овоо шдээ. Дэмжчихээр ганц санаа олчихсон байх шиг.

  • М
    Монгол2 жил өмнө

    ЗӨВ САНААЧЛАГА БАЙНА ДЭМЖИНЭ ШҮҮ

  • Э
    Эх нутаг чинь эзгүйрт хэдэн дарга нар өвс долоох2 жил өмнө

    Нутаг ус чин эзгүйрч хэдэн даргын мөнгө олох арга нарийсч хууль нэрийн дор төсөв тонох арга эх нутгаараа тонох ажил эхэллээдээ

  • З
    Зочин2 жил өмнө

    Энэ бол тэнэглэл шүү Энэ өргөн их уудам нутгийг сумдууд л дүүргэж б на. ИРГЭДДЭЭ төрийн үйлчилгээ үзүүлж байгаа ганц нэгж шүү дээ Харин яамын төлөөлөл мэрэгжилтэн гээд хэрэггүй орон тоог хасах нь зөв ХАРИНАЙМАГ ер нь хэрэггүй юм биш үү Бүр тэр дундаа Яамны газрууд бүр хэрэггүй ЗДТГ мэрэгжилтэн байдаг шүү дээ

  • З
    Зочин2 жил өмнө

    зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй,хил орчмын сумдыг бол хэвээр байлгах нь зөв,аймгийн төвөөс 50 км доторхи сумдыг төвд нь харьяалуулах нь эхний алхам шүү

  • Д
    Дорж2 жил өмнө

    АН-Н-ХААН СУУДЫГ ТАТАН БУУЛГАЖ ГАЗАР НУТГИЙГ НЬ ЭЗЭНГҮЙДҮҮЛЖ ХУЛГАЙ ХИЙЖ ГАДНЫХАНД ЗАРАХ ГЭЭЮУ ЁСТОЙ ДҮҮРЧИХСЭН ХУЛГАЙЧУУД ШҮҮ ТА НАР ЭЛВЭГДОРЖ САЙХАН-БИЛЭГ Х.БАТТУЛГА П ЦАГААН.САХАЛ ЭРДРЭНЭ БИЛЭГ ГЭЭД БҮГД ХУЛГАЙЧУУД ТА НАРИЙГ ХОЙЧ ҮЁ ГАЗАРЫН ХӨРСНӨӨС АРЧИЖ ХАЯАХ ЦАГ ИРЭХ БАЙХ ШҮҮ

  • З
    Зочин2 жил өмнө

    Aimgiig ch negtgej bolnooo

  • З
    Зочин2 жил өмнө

    baigaa yumiig taraah busniulahaas uur ajil bhgui gej uu. yamar zorilgotoi yum be gemeer sanagdah yum

  • З
    Зочин2 жил өмнө

    Энэ их зөв шүү. Тэр их үргүй зардлыг танах хэрэгтэй.