У.Хүрэлсүхийг бүх ард түмнээс дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжийг нээж өгөх ҮХНӨ-ийг Ардын нам эхлүүлэх гэж байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 8 мин 28 сек
250
legacy:Hurelsuh Erunhiilugch/Hurelsukh.jpg

Зургийг UBN.MN

Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг том улс төрийг Ардын намынхан эртнээс “зурж”, бэлдэж хийдэг болоод багагүй гаршчихлаа. Энэ янзаараа бол амтших тал руугаа орж байна. 2019 оноос хойш бид Үндсэн хуульдаа гурван ч удаа гар хүрсэн. 2019 оны өөрчлөлт бол үндсэн гол агуулгаа шийдэж чадсан муугүй өөрчлөлт. 2022 оны “пластик мэс засал” бол Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа хамгаалж, Ерөнхий сайдаараа үлдэхийн тулд л “давхар дээл”-ний асуудлыг шийдсэн. Харин 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлт Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын улс төрийн цаг хугацааг сунгаж өгсөн. Гэхдээ сонгуулийн холимог тогтолцоог шийдвэрлэж чадсан нь алсдаа хэрэгтэй зүйл мөн үү гэвэл мөн.

Тэгвэл Ардын нам тэргүүтэй намууд ҮХНӨ-ийг дахин нэг удаа зүтгүүлэхээр улс төрийн тавцан дахь өрөг, нүүдлээ бэлтгэж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

У.Хүрэлсүхэд үргэлжлүүлэн Ерөнхийлөгчөөр үлдэх боломжийг нээж өгсөн тохироо хэзээ явагдав

Магадгүй үүнийг уншиж байгаа хэнд ч ҮХНӨ-ийг ийм ойрхон дахин хийж чадах уу. Эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд л зориулсан мэт энэ том ажлыг МАН-ынхан хийж чадах уу гэх асуултууд гарч ирэх нь гарцаагүй. Тэгвэл уг улс төрийн тохироо нь 2022 оноос эхлээд 2023 оны 6 сард сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэхээр шийдвэрлэж байхад хийгдсэн гэж таамаглаж болно. Учир нь холимог тогтолцоо орж ирсэн нөхцөлд Лу.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ, Т.Доржханд нар өнөөдрийнх шиг хамтарсан Засгийн газар байгуулах нь нэгэнт ойлгомжтой байсан. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт тогтолцооны өөрчлөлт, хоёрдугаарт, 2024 оны сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулагдах “хар зураг”-ийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг дуугүй дэмжсэн хамгийн том шалтгаан бол өөрийг нь дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох боломжийг нь нээж өгөх явдал юм. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй дүү нар нь нам, засаг дээрх эрх мэдлээ нэмэгдүүлж, бас хадгалж л байвал ахынхаа улс төрийн хугацааг сунгаж өгөхөд нэг их алдах зүйлгүй.

Нөгөө талаасаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн идэвхтэй улс төрийн нас дуусах болоогүй. Өнөөдөр дөнгөж 56 нас хүрч буй тэр биологийн хувьд ч, тооны хувьд ч дахиад арван жил өрнөлтэй улс төрд явах боломжтой. Өөрөөр хэлбэл, улс төрөөс тийм амархан гараад тэтгэвэртээ суучихгүй гэсэн үг.

У.Хүрэлсүх тэргүүтэй Ардын намынхан парламентаас биш бүх ард түмнээс дахин сонгогдох хүсэлтэй байна

Тэгвэл Үндсэн хуулиа хэрхэн өөрчилж, У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр улирч үлдэх боломжийг хайх вэ. Нэгдүгээр сонголт нь парламентаас Ерөнхийлөгчийг сонгодог байх хувилбар. Мэдээж улс төр, талцал, том сонгуулийг болиулах гэдэг агуулгаараа энэ бол зөв хувилбар. Парламентаас сонгодог болох өөрчлөлтийг хийхтэй зэрэгцүүлэн гуя дагуулан хүзүү гэдэг шиг У.Хүрэлсүхийг дахиад өрсөлдөх боломжийг нээсэн томъёлол оруулах шиг амархан зүйл үгүй.

Гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэрвээ ҮХНӨ-ийг хийх бол энэ хувилбарыг дэмжихгүй байх маш өндөр магадлалтай. Ерөнхийлөгчийн албан тушаалын хамгийн том хүч нь бүх ард түмнээс сонгогддог гэдэг агуулгадаа л бий. Парламентаас сонгогдсон У.Хүрэлсүх, дугаар хорооны Сүх хүү хоёр улс төрийн ранк, нөлөөллөөрөө яг адилхан. Томилгооны олон эрх, хууль шүүх рүү очдог бүх эрх мэдлийг нь хураагаад бэлэг тэмдэг төдий болчихвол Ерөнхийлөгч болох мөрөөдөлтэй улстөрчдийн тал нь усанд хаясан чулуу мэт алга болно. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс Ерөнхийлөгч байсан хүн дахин нэг удаа сонгогддог байх ҮХНӨ-ийн шийдлийг илүүд үзэж буй аж. Эх сурвалжууд ч Ардын намынхан энэ зүг рүү илүүтэй явж буй гэдгийг онцолж буй юм.

У.Хүрэлсүхээс өөр “Женко” Х.Баттулгатай тулах хүч Ардын намд байхгүй

Ардын нам яагаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үргэлжлүүлэн ажиллуулахыг хүсч байгаа вэ. Мэдээж үеэ зоригтой сольж чаддаг нь Ардын намын ганц авууштай чанар. Дүү нарын ятгалагт автаж мөс хагалдаг дүрдээ хэт орсон У.Хүрэлсүхийн хувьд ч, өнгөрсөн хугацаанд түүнийг цуцахгүй дагаж явсан эргэн тойрны улстөрчдийнх нь хувьд ч 2027 оноор түүний карьер дуусвал туйлын гунигтай. У.Хүрэлсүхийг дагаж явдаг олон хүн бий. Бүр маш олон хүн. Түүний улс төрийн нөмөр нөөлөгт итгэж, дулдуйддаг бизнесийнхэн ч багагүй. Дээр нь У.Хүрэлсүхээс өөр Ерөнхийлөгчийн суудлыг Ардын намд баттай хатгалж чадах хэмжээний өрсөлдөөн үзүүлэх үндэсний хэмжээний улстөрч байхгүй. Товчхондоо, “Женко”-той тулах хүн одоохондоо МАН-д У.Хүрэлсүхээр өөр алга.

Лу.Гантөмөр МАН ба Х.Баттулгын шийдийг л дагна

Лу.Гантөмөрт өнөөдөр бодитой хүч байхгүй. Яг өөрийн хүссэн техникээрээ намынхаа улс төрийг хийх боломж ч хомс. Яагаад гэвэл баруун талаас нь “Женко”, зүүн талаас нь Ардын нам ацан шалаанд оруулчихсан. Тиймээс Ардын нам, Х.Баттулга хоёр Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг өрсөлдүүлэх боломжийг үүсгээд өөрөө өрсөлдөөнд дахин орж ирнэ гэвэл Лу.Гантөмөр, Ардчилсан нам “За” гэх нь ойлгомжтой. Сая засагт орсон тохирооны гол хэсэг нь ҮХНӨ рүү хөшигний ард чиглэж байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн. Тиймээс яг асуудал яригдаж эхлэхэд АН-ын ганц нэг гишүүд хоосон чаг, чаг хийхээс хол хэтрэхгүй л болов уу даа.

ҮХНӨ-ийг хийж Ерөнхийлөгч байсан хүн дахин өрсөлдөх боломж Х.Баттулгад хамгийн их таалагдана

ҮХНӨ-ийг дахин хийж Ерөнхийлөгч байсан хүн дахин нэг удаа сонгуулийн өрсөлдөөнд орох боломжийг нээхэд хамгийн их алга хавсран баярлах хүн бол “Женко". Гишүүн болсон гол зорилго. Цаашлаад нийслэлийн намыг авч хав дарсан үндсэн зорилго. Одоо Х.Нямбаатартай тэмцэлдэж, НИТХ-ын сонгуульд гол хүчээ хаяж буй ерөнхий зорилго нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль. Өөрт нь өрсөлдөх боломж гарсан, гараагүй хамаарахгүйгээр Х.Баттулга хотод өөрийн эрх мэдлээ тогтоож чадвал 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг ашигтай байрлалаас эхлүүлэх юм. “Хөх Монголын хөх туг”, “Хиншүү” хоёр нь байхад хөдөөг бол хангалттай хэмжээнд босгож чадахаа саяын сонгуулиар “Женко” өөртөө ч, улс төрийн хүрээнд ч батлаад харуулчихсан. Одоо хоосон мөнгөний амлалт өгөөд ч хамаагүй нийслэл дээр эрх мэдэл олж авахаар улайрч байна. Ялдаггүй юм аа гэхэд Ардын нам, Ардчилсан намтай хотод хамтрах нөхцөл бүрдэхэд “Женко” гол тоглогч нь байх ёстой. Үүнийгээ ч сайн мэдэрч буй тул АН-ын 45 нэр дэвшигчийн талаас илүүг нь өөрөө дэвшүүлсэн. Жолооч, лайвчин, компанийнхаа нягтлан, ах дүүсийнхээ хүүхдүүд гээд үлдсэн жоохон хүний нөөцөө юу ч үлдээлгүй шавхчихсан.

Энэ бүх хүсэл, зорилго бол зүгээр нэг том төслийн мөнгөний араас явж буй хэрэг биш. Том улс төрийн араас л явж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн хүсээд байгаа тоглоомоор Х.Баттулга ч гэсэн тоглохыг хүсч байна. Гишүүн Л.Мөнхбаясгалангийн 2021 онд хэлж байсан “Тэр заавал эргэж ирнэ” гэдэг үг биелэх нигууртай л гэсэн үг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжихээс өөр гарцгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнөөдрийн улс төрийн тоглолт хамгийн их таалагдахгүй байгаа хүн бол Л.Оюун-Эрдэнэ. Наанаа инээж байгаа ч цаанаа бол Л.Оюун-Эрдэнийн замналыг тасалдуулж, ирэх жилүүдэд засаг төрөөр нь тоглох хэмжээний тоглолт Ерөнхийлөгчийн институтээс л гарна. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нөхцөл байдалд дүгнэлт хийж эрх мэдлээсээ түр хугацаанд зайлуулагдаж биш заргалдаж байгаад л гарах хувилбарыг сонгох байх. Товчхондоо, Ерөнхий сайдын хувьд шахалт дунд байгаа учраас энэ хувилбарыг дэмжээд явахаас өөр гарцгүй биз. Нам дээр ч, засаг дээр ч түүний эрх мэдэл үнэндээ хязгаарлагдмал болж ирлээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөрөө үлдэх нь олон талын ашигтай

Үндсэн хуулийн өөрчлөлт яригдахад хамгийн их үүрэг хүлээж оролцох хүн бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан. 2019 оноос хойших Үндсэн хуультай холбоотой бүх улс төрийн шар, бор ажлыг тэр л найруулж яваа. Түүнээс өөр ийм хэмжээний улс төрийг алсуур нь “зурж” чадах хүн ховор. Магадгүй У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох боломжийг нээх ҮХНӨ-ийн тохирооны гол автор одоогийн УИХ-ын дарга болох нь гарцаагүй. Нөгөө талдаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ойрхон явж ирсэн түүний хувьд нам доторх “дайсны цэргүүдээсээ” өөрийгөө бүрэн хамгаалах зэвсэг нь У.Хүрэлсүх байрандаа үлдэх явдал юм. Хамгийн чухал нь Л.Оюун-Эрдэнэтэй харилцах цаашдын харилцаа билээ. Өнгөн дээрээ ямар ч асуудалгүй гэдэг ч аль эртнээс энэ хоёр хүний зам салчихсан. Сая УИХ-ын дарга болох тохирооны үндсэн хамгаалалт нь Ерөнхийлөгчийн институт, ҮХНӨ хоёр байсан биз.

ҮХНӨ 2025 оны зун хийгдэх магадлалтай

Одоо тэгвэл У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох боломжийг нээх ҮХНӨ хэрвээ орохдоо тулбал хэзээ хийгдэх вэ гэдэг бас нэг чухал асуулт бидний өмнө гарч ирнэ.

Мэдээж цаг хугацаа алгуурлахгүйгээр үндсэн үйл ажиллагаа руугаа талууд орох байх. Цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчтэй холбоотой энэ өөрчлөлт 2025 оны наадмын өмнө 7-р сард, эсвэл наадмын дараа хүмүүсийг амарч байхад 8 дугаар сард хийгдэх байх. Учир нь хууль хэрэгжиж эхлэх хугацааг нь 2026 оноос тавих шаардлага үүснэ. 2025 оныг алдчихвал 2026 онд маш тулгуу хугацаанд ажил хэргээ гүйцэтгэж яаралтай хэрэгжүүлэх шаардлага үүснэ. Ингэсэн тохиолдолд Ардын нам, У.Хүрэлсүх хоёр дэндүү чичирсэн харагдана. Тиймээс аль болох суурийг нь энэ оны төгсгөлөөс тавьж эхлээд 2025 он хавьцаа ҮХНӨ-өө явуулах зам руугаа эргэх байх.

У.Хүрэлсүхэд өнөөдөр засаг, УИХ-ын дарга, МАН-ын генсек, нарийн бичгийн дарга нар, залуучуудын холбоо, АТГ, прокурор гээд маш том хүч төвлөрч байна

Ерөнхийлөгчийн институт бэлтгэл ажилдаа өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараанаас л ширүүхэн орсон гэж харж болохоор байна. Хамгийн нэгдүгээрт, сүүлийн хэд хэдэн удаагийн ҮХНӨ-үүдийг өөрийн автор дээр бичүүлээд амжсан. Бараг л гаршаад буй гэж хэлж болохуйц УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг Тамгын газрынхаа даргаар тавьчихсан. Хуулийн яг энэ чиглэлд Г.Занданшатар тэргүүтэй хуульчид, экспертүүдийг барьчихсан байхад агуулга талаасаа асуудалд орох эрсдэл тун бага. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд орох битүүхэн зорилго Г.Занданшатарт байсан юм.

Нөгөө талдаа хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжсэн Ерөнхийлөгчийн хүсэл сонирхол ч гэсэн энэ чиглэлд байсан болов уу. Засгийн газрын гишүүдийн багагүй хувийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тавиулав. УИХ-д шинэ болох хуучин гэх шошготой түүний хүмүүс багагүй орж ирсэн. Хажуугаар нь Цагаан ордноо буюу Ардын намаа өөртөө авах ажлыг ч амжуулав. Намын нарын бичгийн дарга нараас эхлээд СДЗХ/НАМЗХ-г өөрийн хүргэн Д.Пүрэвдагвад, намын генсекийн албан тушаалыг Я.Содбаатартаа авч өгсөн билээ. Товчхондоо, Ардын нам бол одоо бүхэлдээ У.Хүрэлсүхийн хяналтад бүрэн шилжиж ороод байна.

Нэмээд АТГ-ын даргаар өөрийнх нь үед томилогдсон З.Дашдаваа ажиллаж байгаа. Өнгөрсөн хавар прокурорын орлогчоор Тамгын газрынхаа хуулийн газрын дарга О.Машбатыг илгээсэн. Ирэх жил Б.Жаргалсайхан Ерөнхий прокурорын зургаан жилийн хугацаа дуусах үед О.Машбатыг бараг л Ерөнхий прокурорт дэвшүүлж томилуулах байх. Үүнээс гадна У.Хүрэлсүх Ерөнхийлөгч өнгөрсөн хавар ҮХЦ рүү өөрийн зөвлөх тэргүүтэй хүмүүсийг бас л явуулсан.

Ингээд харахад өнөөдрийн байдлаар Монгол Улсад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр, нөлөө, хүч асар өндөр түвшинд байна. Ийм хэмжээний хүчтэй байж л ҮХНӨ-ийг өөрт ашигтай хувилбараар явуулах боломж бүрдэнэ. Тиймээс өмнө нь Ерөнхийлөгч байсан хүнд дахин Ерөнхийлөгч болох боломжийг үүсгэх ҮХНӨ-ийн улс төр тун удахгүй хөдөлж эхлэх гэж байна. Тухлан сууж, таалан болгооно уу.

Г.Лхагвадорж

Хуваалцах:250

СЭТГЭГДЭЛ (25)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Ахмад настан

    Ажиглаад байхад Хүрэлсүх ерөнхийлөгч сайн ажиллаж байгаа. Өрсөлдөх өөр хүн байгаа болов уу

  • З
    Зочин

    Хүрэлсүхээс өөр хэн гэж.. Олигтой хүн байна уу. Дэлхийн томчуудтай харьцаж чадах хэн байнаа.

  • Э
    Эми

    Үргэлжилж эхлүүлсэн ажилуудаа дуусгаасай би бол зөв гэж бодож бна

  • З
    Зочин

    Наад хүн анхнаасаа ёрөнхийлөгч болсонтүүхийг нь тодорхой яриад байдгийг бүгл л мэддэг.одоо тэгээд удаа сонгох хуультай дахиж сонгох согогдох эрх зүйн үндэслэл байхгүй

  • З
    Зочин

    Хүрэлсүхийг зөвхөн Монголын дайсанууд, хулгайчууд л эсэргүүцдэг юм. Ард түмэн хайртай хүүгээ дэмжих болно. Эх орны дайснуудыг алах хэрэгтэй шүү

  • З
    Зочин

    Яасан ч болохгүй ард түмнийг тэнэгүүд гэж бодоо юу ёстой май шүү

  • З
    Зочин

    Зөв зөв . Дахиад сонгох хэрэгтэй.

  • З
    Зочин

    Дэлхийд Монголоо таниулж байгаа Ерөнхийлөгчөө сонгохгүй тэгээд хэнийг сонгох юм. Хэлээд өг дөө. Дэмжиж байнаа.

  • У
    Уянга

    Сайхан ах шүү. Гадны томчуудтай энэ зэрэгцсэн. Царай зүс, би бялдар сайхан. Үнэхээр Монгол эр хүн, Монгол ерөнхийлөгч ... хайртай шүү

  • З
    Зочин

    Ёстой хоёр гараа өргөөд дэмжинэ шүү. Хүрэлсүхээс өөр хэн байнаа хэлээд өг дөө...эх оронч ерөнхийлөгчөө ард түмэн дэмжинэ шүү.

  • З
    Зочин

    Ерөнхийлөгчийн хугацааг 8 жилийг урт бна гээд 6 жил болгочихоод зарчимаасаа ухарч 12 жил болгоно гэдэг жинхэнэ утгаар нь дарангуйлагч төрүүлнэ дээ. Эсэргүүцэж бна

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • И
    И

    Хүрэлсүхийн иргэдэд таалагддагүй үйлдэл: 1. Төрийн шагналыг хэт хавтгайруулсан. 1. Шүүх шудрага ажилладаггүй. 3. Нүүрсний, Хөгжлийн банкы хулгай зэрэг томоохон асуудлуудад хүчтэй дууграагүй...ард түмнээсээ хөндийрсөн.

  • З
    Зочин

    Сэгсэлзүүр монголын хөгжлийн гацаагч

  • Б
    Бурхан&Чөтгөр

    Хулхи хурандаа давраад байгаарай гэж

  • И
    Иргэн

    Ёстой одоо хуулинд гар ю гүүлю Үндсэн хуулийн дээрхи мөрдөгдсөн Заалтыг дахин өөрчлөхийг ард түмэн зөвшөөрөхгүй байлгүй дээ.Ёр нь хугацаа байдаг .

  • Н
    Настангуудын төлөөлөл...

    Хүрэлсүхийн баг энэ бүрэлдэхүүнээр байх юм бол монгол улс хөгжихгүй ээ... Үйлдвэр ч байхгүй, ажиллах хүч ч үгүй орон хэдий болтол гадны зээл тусламжаар амиа зогоох юм бэ? Идэр насныхан гадаад руу тэмүүлж ахиухан орлого олж байр савтай болохыг эрхэмлэх болсон нь үнэн. Хичнээн сайхан сургууль төгссөн ч ажлын байргүй... гадагшаа явж хөдөлмөрөө үнэлүүлнэ. Энд авдаг цалин хөлс ямар билээ??? Өнөөдрийн өндөр настангуудын авдаг тэтгэвэр нь амь амьжиргаанд хүрэлцэхгүй... Нэг эм, эмчилгээнд өгөөд ч тэтгэврийн хэд нь хүрдэггүй... Өдрөөс өдөрт юмны үнэ нэмэгдээд бдаг ц/хөлс, тэтгэвэр нь хүрдэггүй ийм нийгэмд амь зууж байхад өөрсдөө төрийн мөнгөөр тансагхан орон сууц хангамжийг бий болгон ард иргэдээсээ холдон тасарч байгаагаа ойлгодоггүй.60,70-аад оны ид бүтээн байгуулалтанд өдөр шөнөгүй ажиллаж явсан үеийнхний өнөөдөр ядруухан амьдарч байгаа нь нууц биш. Үүнийг олж харахыг хүсдэггүй төр засагтай. Шагнал, одон медаль нь мөнгөтэйд нь болон танил талаараа явчихдаг болчихсон бна шүү...

  • З
    Зочин

    Ямар цэргийн холбоо ч гэлээ. Тийм юмны толгойлогч эвгүй гар шүү. Монголд Хунтын дэглэм тогтоохгүй шүү. Хүрэлсүүхээ.

  • З
    Зочин

    Хурдхан зайлаасай гэж байхад чинь юун дахин сонгох вэ. Сдаанууд чинь иргэний дайн хийх гээд байгаа юм уу.

  • З
    Зочин

    ugaasaa l anhnaasaa l haan boloh bodoltoi ni ilt baisan shd. odoo buuhguueee

  • З
    Зочин

    өөөөө пиздааа

  • Л
    Лха

    Хүүрнүүд янз үзээд байнауу

  • Г
    Ганаа

    Хүрэлсүх ерөнхийлөгчөө дэмжинэ. Тогтвортой ажиллах ёстой

  • З
    ЗАЙЛ ЗАЙЛ ... СЭР МОНГОЛЧУУД

    🇨🇳🇰🇵🇷🇺🇨🇺🇻🇪🇹🇲🇰🇿 ➕️🇲🇳 болох нь дээ☝️‼️ Юун Ардчилал🤮💩

  • З
    Зочин

    Энэ улсыг Хүрэлсүх,Жонхуу хоёроос л салгахсан