ШУУРХАЙ: З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 40 сая төгрөгийн ТОРГОХ ял болон нийтийн албанд томилогдох эрхийг хассан шийтгэлийг ХҮЧИНГҮЙ болгож, анхны шатны шүүхэд дахин ХЭЛЭЛЦЭХЭЭР боллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 59 сек
180
legacy:z enhbold/c91e306a-d42c-4422-ad05-83676ee23031.jfif

ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд болж, шийдвэрээ гаргасан байдаг. Тодруулбал, тус бүрд нь 40 сая төгрөгөөр торгох ял, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах шийтгэлийг оногдуулсан юм.

Гэвч тэд анхан шатны шүүхээс оногдуулсан ял, шийтгэлийг эс зөвшөөрч, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг өнөөдөр нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Тодруулбал, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгахаар зохицуулсан атал шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг зөрүүтэй байхаас гадна хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ журам зөрчсөн, шүүх хуралдааны тэмдэглэлийн огнооноос өөр огноотой тэмдэглэлд засвар оруулсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн, шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолд тодорхой тусгахаар хуульчилсан байхад энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй, хэргийн үйл баримт, гэм буруугийн хамтран оролцсон нөхцөл байдлын талаарх нотолгооны баримт, мэдүүлгүүд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/262 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл, уг хэргийг Анхан шатны шүүхэд дахин хэлэлцэхээр болж байгаа юм. Энэ тухай ЕТГ-ын дарга асан З.Энхболд твиттер хуудаснаа дараах мэдээллийг нийтэлжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх З.Энхболд болон Б.Энхамгалан нарт холбогдох хэргийг 2024.9.25-ны өдөр давж заалдах журмаар хянан хэлэлцэв. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 39.7, 39.8 дэх хэсэгт заасныг тус тус…

— Zandaakhuu Enkhbold (@enkhboldz) September 25, 2024
Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Давж заалдах шатны шүүх эдний үйлдсэн гэмт хэргийг нь цагаатгачихсан аятай бичээд байсан. Анхан шатны шүүхээр дахиад хэлэлцүүлэх болжээ. Одоо харин зөв шийдэж олигтойхон ял өгөх хэрэгтэй.

  • Б
    Баяртуяа

    Хүүе ээ? Нийтийн хөрөнгөнөөс хулгайлж идэж ууж хэдэн зуун тэрбумтай болсон байж 40 сая ын торгуулинд голоо цохиод байгаа юм уу? Өчүүхэн тахианаас тархинаас бага өтний тархитай юм бна.

  • З
    Зочин

    З.Энхболд нь төрд хэрэгтэй зайран гэдэг шиг төрд хэрэгтэй хүн.

  • З
    Зочин

    Мөш зөв гэж түмэн олон дэмжээд бн

  • З
    Зочин

    З.Энхболд гавъяатай хүн

  • Э
    Энхболд

    Зика вирүс чинь жинхэнэ хууль бусаар баяжсан, хуулийн ТМС төгссөн хулгайч шүү ! Зэвүүн новш, Франц сүүний ямаа

  • М
    Монгол

    Ямар их шуналтай " БУЛДРУУНУУД" вэ!! Одоо больчихооч

  • З
    Зочин

    Авилгач хулгайч луйварчид урвагч хурлийзуудыг шийтгэж чадахгүй байгаа нь шүүх яаж авилгажсан урвагчид болсныг гэрчилж байна. Шүүгчдээ шүүх цаг болжээ ёрөнхийлөгч өө

  • Б
    Баагий

    З.Энхболд чинь зангарагтай төрд ажиллаж байсан шүү.Ямар хэрэг хийсэн гэж шийтгүүлэх вэ.

  • З
    Зочин

    энэ хоёр зальхай хулгайчид дөчин саяар торгох бүү хэл дөчин жил шоронд суулгаж хөрөнгийг нь хураах ёстой гэмт хэрэгтнүүд шүү дээ,хуульчид зөв шийдвэр гаргаж нүгэлтнүүдэд зохих шийтгэлийг нь оноож өгөөрэй

  • Б
    Баатарсүх

    Ямар ч хэрэг хийгээгүй хүмүүсийг яаж шийтгэх юм, Монголчууд сошиолоор хүнд хэрэг тохож, шийтгэж үзэн яддаг болжээ З.Энхболд Эрдэнэс таван толгойг Төрийн өмчид авч үлдсэнийхээ төлөө MCSЭнхамгалан тэргүүтэй ( цаана нь Хятадын Шинхуа) бүлэглэлийн явуулгаар хилс хэрэгт холбогдоод одоо цагаадаж байгаа юм шүү!

  • A
    Ard

    Umhiirsun novsh mini zailaach

  • I
    Irgen

    Hayanhyarvaa giin avilgiin heregiig SHUUDEG shig torgool unguruh yum bna l daa UURSDUDUU TIIM HUULI BATALSAN ULS TURCHID TEGESGEEL UNGURNU DUU, HARIUTSLAGA TOOTSDOGGUI HOGIIN HUULI BATALSAN NOVSHNUUD TER HUULIA UURCHILJ CHANGALAH HEREGTEISHD

  • A
    A

    Зайлаа хүүрүүдийг хориоч

  • O
    Oogii

    Hugiin sdanuud ichihed yanaa

  • З
    зочин

    шоронд нь хий

  • З
    Зочин

    Дахиад эхнээс нь хэлэлцэх юмуу ? Эсвэл ингээд мултарч бгаа юмуу ? Зи гэж ёстой гөлөг шүү ! Шүүхийг цэвэрлэх цаг болжээ ... ерөнхийлөнч гэж нэг амьсгаа шүүхээ шинэчлээчээ !

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol