АУДИТ: Сайд Ч.Номингийн багцад хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх зорилгоор “эрхийн бичиг“ төрөөс үнэгүй олгох 18.3 тэрбум төгрөгийн зардлыг мөрдөх журам, аргачлалгүй төсөвлөсөн

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 3 мин 40 сек
150
legacy:nomin gishuun/nom.png

УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийсний дараахан Засгийн газар 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан билээ. Улмаар тун удахгүй нээлтээ хийх намрын чуулганаар төсвийн төслийг хэлэлцэнэ.

Тэгвэл ҮАГ-аас 2025 оны төсвийн төсөлд дүн шинжилгээ хийж, дүгнэлтээ гаргажээ. Иймд аудитын дүгнэлтээс онцлохыг нь та бүхэнд хүргэж байна.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн урсгал зардлыг 2024 оны төсвөөс 3.5 тэрбум төгрөг буюу 15.9 хувиар өсгөж төсөвлөжээ.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3.14-д заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчид төсвийн саналыг Сангийн яам болон Төрийн аудитын байгууллагад тус тус хүргүүлэхээр зохицуулсан.

Улсын 2025 оны төсөвт Төсвийн ерөнхийлөн захирагчдаас нийт 37.7 тэрбум төгрөгийн урсгал зардал гаргах санал ирүүлснийг 26 тэрбум төгрөгөөр хянаж төсвийн төсөлд тусгасан байна.

Нийт урсгал зардлын 76.2 хувийг улсын төсвөөс, 17.4 хувийг орон нутгийн төсвөөс, 22.6 хувийг Нийгмийн даатгалын сангаас, 8.8 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

-Эд хогшлын урсгал засварын зардлыг 69 хувь, цалин хөлсний зардлыг 21 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ-

Төсвийн урсгал зарлагыг 2024 оны төсөвтэй харьцуулахад, цалин хөлс 21 хувь, байр ашиглалттай холбоотой 50 хувь, эд хогшлын урсгал засвар 69 хувь, томилолт, зочны зардал 46.0 хувь, хангамж бараа материалын зардал 37 хувиар өсгөж төлөвлөсөн нь дараах шалтгаантай байна. Үүнд:

•Засгийн газрын 2022 оны 264 дүгээр тогтоолоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотой 2025 оныг аялал жуулчлалыг дэмжих ажлын хүрээнд Засгийн газраас зээлийн хүүгийн татааст дэмжлэг үзүүлэх;

•Засгийн газрын 2024 оны 23 дугаар тогтоолоор “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ байгуулах шийдвэр гарсантай холбогдуулан үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг төлөвлөсөн;

•Цагаан алт, Атарын 4-р аян, Шинэ хоршоо-Чинээлэг малчин, тэрбум мод үндэсний хөдөлгөөн зэрэг үндэсний хөтөлбөр, арга хэмжээний үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлсэн.

-927 нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлэх тушаал, шийдвэр гараагүй байхад 28.1 тэрбум төгрөгийг нэмж төсөвлөжээ-

Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжийн зардлын төсвөөс төсөвлөлтийн шаардлага хангаагүй дараах арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна. Үүнд:

•Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад өндөр өртөгтэй 2021 оны 10 сард ашиглалтад орсон мэргэжлийн тоног төхөөрөмж “PЭТ/СТ”-ийн засвар үйлчилгээний зардалд 1.6 тэрбум төгрөг төсөвлөсөн ч шаардлагатай сэлбэгийн жагсаалт, баталгааны хуудас зэрэг нотлох баримт байхгүй байна;

•Хүүхэд хамгааллын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т “Энэ хуулийн 36.7-д заасны дагуу тогтоосон орон тоогоор сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтны 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулна”,

Засгийн газрын 2010 оны 334 дүгээр тогтоолоор Нийгмийн үйлчилгээний жишиг нормативыг тогтоосны дагуу нийгмийн халамжийн үйлчилгээг сум, хороонд хүргэх нийгмийн ажилтны тоо тухайн сум, хорооны хүн амын тооноос хамаарах бөгөөд сумын хүн амын тоо 1000-3000 тутамд 1, хорооны хүн амын тоо 3000-5000 хүн ам тутамд 1 байхаар тогтоосон.

Энэ хүрээнд 927 нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлэх тушаал, шийдвэр гараагүй байхад 28.1 тэрбум төгрөгийг нэмж төсөвлөсөн;

•Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйл 8.4-д заасан журам болон санхүүжилтийн хэмжээг Засгийн газраас тогтоогоогүй байхад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын төсвийн багцад хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх зорилгоор эрхийн бичиг төрөөс үнэгүй олгох 18.3 тэрбум төгрөгийн зардлыг мөрдөж ажиллах журам, аргачлалгүй төсөвлөсөн;

•Хууль зүй, дотоод хэргийн сайдын орон тоог Засгийн газрын тогтоол, шийдвэр гараагүй байхад 1,149-өөр, цалингийн санг 34.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн төлөвлөсөн.

legacy:nomin gishuun/0123.JPG

Нийт 39 ТЕЗ-ийн эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын болон орон нутгийн төсвийн байгууллагуудын орон тоог 2025 онд 4.1 мянгаар, цалин, хөлсний зардлыг хязгаараас 1,013.9 тэрбум төгрөгөөр хэтрүүлж, нийт 230.5 мянган орон тоотой 7,535.9 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн байна. Үүнд цалин, хөлсний зардлаас 6,564.2 тэрбум, урсгал шилжүүлгээс 971.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар тус тус төлөвлөжээ.

Цалин, хөлсний зардал нь нийт урсгал зардлын 28.9 хувийг эзэлж байгаа бөгөөд 2025 онд төрийн албан хаагчдын цалин, хөлсийг инфляцын түвшинтэй уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхээр тооцсон байна.

Төсвийн тухай хуулийн 22 дугаар зүйлд төсвийг шатлал, төсвийн захирагч, эдийн засгийн ангилал, хөтөлбөр, арга хэмжээ, санхүүжих эх үүсвэр тус бүрээр ангиллын дагуу төлөвлөж, гүйцэтгэлийг хэрэгжүүлж, бүртгэн, тайлагнана гэж зохицуулсан боловч хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээгээр төсвийг тооцоогүй аж.

ТЕЗ нарын хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг төсвийн төлөвлөлттэй уялдуулахгүй байгаагаас төсвийн зарцуулалтыг зорилтын хэрэгжилттэй харьцуулан үнэлэх боломжгүй байгаа тул Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд туршиж байгаа үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг нэвтрүүлэх шаардлагатай гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Энэ авгай "Эх орон" Ард түмний хэмжээ хязгааргүй нүсэр том хоёр агуу их салбарыг гартаа атгачихсан байтлаа юуч хийхгүй!! шувтарсан цагаан бумбандаа гэгч болоо юу даа! Урлаг бол хэмжээ хязгаар байхгүй агуу зүйл! Аялал жуулчлал бол Монголын хамгийн том эдийн засаг болох ирээдүйтэй салбар! Урлаггүй юм гэж хаач байхгүй !! Ширхэг тоосго өрөх 5кг шавар зуурах наахаас эхлээд л бүгд урлаг биздээ!! Энэ хязгааргүй их том хоёр салбар <<дор хаяж Энэ 4-н жилд 1000000 хүн ардыг ажил хөдөлмөртөй болгоход өлхөн чөлөө боломжтой билээ!!!!! Гэтэл түм буман хүн ард минь насан туршдаа өдөр шөнөгүй зүтгэж амжуулсан бүхнээ үр дүнгүй шамшигдуулан үхэх өдөр нь тулчихсан л уйлж цөхөрч явах юмдаа!!!!!!!!! юмдаа

  • З
    Зочин

    Монгол хуулиа өөрчлөх цаг болсон Путин идэж уусан нөхдүүдэдийн хөрөнгийг хурааж 15 жилийн ял өгч байгаа, хятад хөрөнгийг нь хурааж цаазалж байгаа гэтэл монгол хөрөнгийг нь хураасан нь ил тод биш толгойгий нь илсэн 5 жилийн ял, 5 жилийн төрийн алба хашихгүй гэх мэт хөгийн ял өгдөг байдлаа халж ялын доод хэмжээг 10 жил болгох хэрэгтэй болсон ингэхгүй бол удахгүй ард тумэн босно.

  • З
    Зочин

    Дураараа нөхөд Монголчуудыг Номхожлоод юу Ч хийсэн болноо

  • З
    Зочин

    Хүүхдийн нэрийг барьж идэж уухаа зогсоо. Зүгээр л сургууль, ангиар нь үнэ төлбөргүй үзүүл. Номин гэгч хууль бус аргаар сонгуульд гарчихаад сайд майд хийхийг болимоор юм. Ямар ч соёлгүй, ямар ч чадваргүй юм байж.

    • З
      Зочин

      Энэ хууль бусаар гарч ирсэн ажлын туршлага, мэдлэг дутуу авгай болиоч ээ. Хэн бэ гэдгийг нь сайн мэднэ. Ичих нүүргүй өсөхийн өлөн, идэж уугаад ч өнгө орохгүй хулгайчууд

  • И
    Иргэн

    Өлөн бөөснүүд. Хэдэн үеэрээ идэх хөрөнгө цуцлуулсан мөртлөө л улсын хөрөнгөнөөс улайран цуслах юмаа. Өсөхийн өлөнгөө дарж өглөг буянд шамдвал үр хойчид нь хэрэгтэй л байх даа.

  • З
    Зочин

    Хуулйн бүх шатанд МАНын ноход байгаа болхоор МАНын хулгайчид дураараа дургиж байна Хуулийхан дотор шударга хүн алга. Бүгд өнгө мөнгө эрх мэдлийн өмнө сөхөрсөн

  • И
    И

    Бузар эцэгтэйгээ нийлээд яаж ч мэдэх авгайдаа !

  • З
    Зочин

    Эцэг нь гэж цайрсан луйварчин охин гэж адилхан луйварчин яасан ханаж цаддаггүй новшнууд вэ. Ер сайд гэх новш нь ийм хулгайчдыг даам гаргаад

    • З
      Зочин

      Өмнөөс нь ичээд байхад өөрөө ичдэггүй нь аймшиг юм даа.

  • М
    Монгол

    Улсын эдийн засаг 10 хувь ч хүрэхгүй өсөх, өсгөхөөр мөрөөдөж байхад улсын төсөв буюу төрийн зардлыг 16 хувиар өсгөнө гэж яаж бодож, төлөвлөж чадаж байнаа Бодвол орон тоогоо нэмэх, дарга нарынхаа тоог нэмэх, цалингаа өсгөх тухай л мөрөөдөж суугаа байлгүй, баялаг бүтээх, шинэ бүтээгдэхүүн гаргах зорилт 5, 6 хувь харин зардал нэмэх зорилт 16 хувь гайхмаар

  • Б
    Б.ЦОГТГЭРЭЛ

    САНАА МУУТАЙ УДАМ МУУТАЙ ЗАЛЬЖИН ЛУЙВАРЧИН ЭНЭ ХҮҮХЭН КАРМАГАА ЭДЭЛЖ ХОРТ ХАВДРААР ЯВНА ДАА ! ЦАРАЙ ЗҮСИЙГ НЬ ХАР !

  • З
    Зочин

    nomin mongold baih ni ih baga, bainga gadaadaar zugaalj ,, geree hiij yavdag, yamniih ni zaluus argaa barj ezenguidsen. buund ni 10-20 ior ni humuusee halj bgaa, uuriinhuu suganii usiig huuli busaar tomilj yamiig samarch bn

  • З
    Зочин

    Хулгайч

  • О
    ОЙЛГОЖ ДЭМЖЭЭРЭЙ

    АУДИТ ХУДЛАА ХЭЛЭЭГҮЙ БАЙХАА,ЭНЭ ИХ МӨНГИЙГ ДӨРХАНД БАРЬЖ БАЙГАА АРЬС ШИР БОЛОВМРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЭ ОРУУЛБАЛ ҮЙЛДВЭРТ ХӨРӨНГӨ ОРУУЛЖ БАЙГАА ТОМ ДЭМЖЛЭГ БОЛНО ДОО