Хуульзүйн сайд О.Алтангэрэлд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой ажлын хэсгийг хариуцууллаа

Улс төр
Delgertsetseg
Унших: 1 мин
180
legacy:altangerel/Хуульч Алтангэрэл/altaa said 1.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаас төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгт буруутгагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллаж санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг Хуульзүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд хариуцуулжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ "Өнөөдөр төр нийгмийн зүтгэлтэн дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг агсны бусдын гарт амиа алдсан өдөр. Засгийн газрын гишүүд эмгэнэл илэрхийлж байна. Энэ хэрэг дээр тухайн үед ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан Солонгоор ахлуулж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байсантай холбогдуулж үүнийг олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллаж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж ажиллаж байсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хуульзүйн дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээр ажлын хэсгийг ахлуулан үргэлжлүүлэн ажиллах үүрэг даалгаврыг Ерөнхий сайдын зүгээс өглөө. Цаашид энэ ажлын хэсэг Засгийн газрын хуралдаанд тухай бүрт санал дүгнэлтүүдийг гаргаж ажиллана" гэлээ.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Өөрсдөө алчихаад одоо попрохоо боль махчингуудаа

  • З
    Зочин

    элбэг, Үүл хоёрыг барьж хориочээ. элбэгийг зангиагаа зүүгээд гутлаа тослоод онгоцонд суугаад Америкаас ирэхийг хүлээнэ гэвэл мояачуудын нас гүйцэхгүй юм байна. Чимгээ, Содном даржаа хоёр цэвэр хэлмэгдсэн. ЗАХИАЛГАТ алуурчин нь элбэг, Үүл, гуулин ганболд нар гэдэг нь анхнаасаа тодорхой байсан.

  • С
    Саран

    Хууль зүйн сайд сууж байгаа нь пээдийчихээд дүрдээ ямар хурдан ороо вэ.

  • И
    Иргэн.

    Авлигынхаа хэргийг яаж ч чадахгүй байж байж хүн хүнийгАлсан. яаж олох вэ дээ энэ тэнэг хүү.

    • З
      Зочин

      Авилга. Шудрага ёсыг хэрэгжүүлэх үүрэгтэй хүн. Шууд ажилдаа орооч. Хугацаа алдаж байна. Сайд гуай

  • B
    B

    Алуурчидыг юунд нь өмөөрдийн сда

  • З
    Зочин

    Алуулсныг нь бус алуурчныг нь хамгаалдаг болжээ. Юун хүний эрх???

  • З
    Зочин

    Элбэгдорж хүзүүгүй хүүр Алтангэрлээ шургуулж өөрийгөө мултлах аргаа оллоо

  • Х
    Х

    Мөрөн л мэднэ дээ их хурлын гишүүн болоод илрүүлнэ гэж ам гарсан нөхөр

  • Э
    Эх оронч

    Чимгээ Содомдаржаа нар алуурчид гэдэг нь баримтаар батлагдсан.

    • З
      Зочин

      хуцаад бай

  • Б
    Батаа

    Б.Энхбаяр бүгдийг нь ил болгоод өглөө одоо ажлаа хий

    • З
      Зочин

      😝😝😝😝😝😝

  • З
    Зочин

    Энэ хэргийн эзэн холбогдогч нь тодорхой бүз дээ Элбэгдорж. Батүүл. Булган. Харин Содномдорж чимгээ 2г биш гэдгийг Булган хэлээд бгаа шүүх хуралд амьд гэрчийг оруулахгүй бгаа явдал өөрөө гэмт хэрэг тэхээр алуурчидтай шүүгчид эвсэж эвлэрээд бгаан тодорхой

  • З
    Зочин

    Чонын хүзүүнд мах зүүлээ дэ. Хүзүүгүй гэмт хэрэгтний бах нь ханах нь дэ

  • И
    иргэн

    Алтангэрэлд энэ хэргийг хариуцуулна аа гэдэг чинь чононд хонь хагалуулсан үлгэрийг үргэлжлэл болно доо .

  • Б
    Баагий

    Содномдаржаа.Чимгээ нар чинь айл шатааж хүн алж байсан гэмт хэрэг үйлдсэн юм бишүү. Энэ хэрэг нь юу болсон юм бэ.Тэр үеийн ЦЕГ дарга нь хэн байсан бэ

  • Х
    Хүн

    Тэр үед хэн хууль зүйн сайд байсан тэр хүн бүгдийг мэдэж байгаа. Үнэхээр хэн нэг нь буруутай юм бол барьж хориогүй хорихгүй байгаа бол шүүх цагдаагийн л ажил ямар байгаагийн илрэл биздээ.