АРАВДУГААР САРЫН 11: Та саналаа хэрхэн өгөх вэ

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:songuuli 2024/JU5A6427 copy.jpg

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль энэ сарын 11-ний өдөр болно. Сонгогчийн саналыг тухайн өдрийн 07:00-20:00 цаг хүртэл авна. Санал авах өдрийн 20.00 цагт сонгогчийн бүртгэл зогсох бөгөөд бүртгэлийн хуудсаа энэ цагаас өмнө авсан бол сонгогч саналаа өгөх боломжтой. Сонгогчдын саналыг өгөх дарааллыг танилцуулъя.

-Иргэний бүртгэлийн итгэмжилсэн ажилтан сонгогчийн гарын хурууны хээг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.

-Хэсгийн хорооны гишүүнд сонгогчийн бүртгэлийн хуудсыг өгч саналын хуудас хүлээн авна.

-Саналын хуудас аваад сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурна.

-Санал бэлтгэх бүхээгт очиж, саналын хуудаст бичигдсэн зааврын дагуу тэмдэглэгээ хийнэ.

-Саналаа өгөхдөө өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн өмнөх дугуйг тусгай тэмдэглэгээний үзэг ашиглан дүүргэн будна.

-Тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн санал тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.

-Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтсанд хийж, санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.