Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа маргааш дуусна

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:songuuli 2024/462143843_1091421249542639_6212293884515796126_n.jpg

Аймаг, Нийслэл сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль энэ сарын 11-нд болно. Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 “ Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэж заасны дагуу аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч нар маргааш буюу 2024 оны 10 сарын 09-ны өдөр сонгуулийн сурталчилгаагаа дуусгах юм.