О.Алтангэрэл: Авлигын эсрэг хууль батлагдсанаар ямар нэг тайлбар, хөөн хэлэлцэх хугацаа сонсохгүйгээр хууль бус хөрөнгийг хураах нөхцөл бүрдэнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 4 сек
350
legacy:altangerel/said hz.png

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж танилцуулсан асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр,

"Өнөөдрийн хуралдаанаар авлигын эсрэг хуулийн эхний танилцуулгыг хийлээ. Энэ хуульд нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө, орлогыг хураах тухай анхдагч хуулийн төслийн анхны танилцуулгыг хийсэн.

Ер нь нэг зарчим бий. Монгол Улс хөөн хэлэлцэх хугацаагаар, хуулийн хийдлээр болон албан тушаалтнуудын эрх мэдлээс шалтгаалаад авлигачдыг шийтгэж чадалгүй өдий хүрсэн. Бид оффшор дансан дахь хөрөнгийг хураана гэж олон жил ярилаа. Үнэн хэрэгтээ, хилийн чанадад байгаа хөрөнгийг хураана гэж хий ярихын оронд яг өөрсдийн нүдэн дээр байгаа буюу 2 сая төгрөгийн цалинтай хэрнээ 200 сая төгрөгийн үнэтэй машин унадаг, 3 сая төгрөгийн орлоготой мөртлөө 3 тэрбум төгрөгийн үнэтэй хаусанд амьдардаг төрийн алба хашиж байсан ТӨК-ийн захирлаар ажиллаж байсан хүмүүстэй хариуцлага тооцох асуудал чухал.

Дээрх анхдагч хууль нь 40 гаруй зүйл, 200 гаруй заалттай. Энэ удаагийн намрын чуулганы хугацаанд амжиж ЗГ-аас УИХ-д өргөн барих зорилготой байгаа. Энэ хууль батлагдсан тохиолдолд ямар нэг хөөн хэлэлцэх хугацаа, шалтаг тайлбар сонсохгүйгээр татвар төлөөгүй, орлогоо нотолж чадаагүй буюу хууль бус хөрөнгийг хураах нөхцөл бүрдэх юм. Үүнийг ч Монголын ард түмэн шаардаж байгаа. Ингэж байж авлигын эсрэг хийх тэмцэлдээ амжилт гаргана" гэсэн юм.

Хуваалцах:350

СЭТГЭГДЭЛ (35)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Өөрсдийнхөө хөрөнгийг хураах хууль баталлаа юу? Баталлаа гэхэд өөрсдөө үлдээд өрсөлдөгчдийнхөө хөрөнгийг хураах хууль л гарах вий дээ. Дарангуйлал руу бүрмөсөн гилжих хууль болчих ьмй дээ

  • Z
    Zochin

    Tegeed batlaach

  • Б
    Бадам

    Хурдан Авилгын хуулиа батлаад төрөөс төрсөн тэрбумтангуудын хөрөнгийг хурааж ард түмэндээ тус болох юм хийгээч !!! Залхтлаа яриа юм ,хийсэн хойноо яриач!!!

  • Б
    Баярхүү

    Зөв! Батлуулах гэж их л юм болох байх даа

  • Ж
    Жамьян

    Чи чадхуу.?хад мөргөв. МАН олонхи гэдгийг бүү март. Ер нь өврөөс нь гхрвал часан юм..наад өвгөн нам чинь хогийн араншинтай.

  • З
    Зочин

    Хөрөнгө хураах ял, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэр хоёр өөр асуудал. Эхнийхэд хөөн хэлнлцэх хугацаа тооцно. Хохирол нөхөн төлүүлэхэд хөөн хэлэлцэххугацааг хэрэглэхгүй байх асуудлыг хуульчлах нь туйлын зөв.

  • З
    Зочин

    Эрүүгийн ялд хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэдэг. Харин хохирол төлүүлэхэд хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байх нь зөв юм.

  • З
    Зочин

    Цаана чинь 126 хулгайч сууж байгаа өөрсдийнхөө эсрэг хууль батлах уу баталсан ч өөртөө зориулсан цоорхой гаргаж л таараа

  • Б
    Бадамрэгзэн

    Энэ хуулийг 126. Гишүүд заавал батлах,,хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх ,хангах

  • З
    Зочин

    Хөрөнгө хураахдаа өөрийнхийг нь бүгдийг бас нэмээд хамаатан садан аав ээж ах дүүстэй нь хураах хэрэгтэй юу ч үлдээлгүй Зочин

  • З
    Зочин

    Хөрөнгө хураахдаа өөрийнхийг нь бүгдийг бас нэмээд хамаатан садан аав ээж ах дүүстэй нь хураах хэрэгтэй юу ч үлдээлгүй

  • З
    Зочин

    Мөнгтөй хулгаачууд хууль батлуулхуу? Бардам ам шалдан гуяа болох биз!!!

  • З
    Зочин

    Хуулиа батлаад хэрэгжүүлж чадвал болж байна, хууль хэлэлцэх чуулганы хуралдааныг нэг бүрчилэн харуулах хэрэгтэй

  • З
    Зочин

    Авилгал тай тэмцэх газар өөр сэтгэлээр ажиллахгүй бол авилгал хэзээч зогсохгүй байна. Тэдний эрхийг хамгаалдаг шүүх засаглалыг устгах хэрэгтэй

  • А
    Алтанхуяг

    Тултал нь шалгая гээд АТГаас тээр жил санал оруулсан болов ч хулгайчууд нь хууль баталдаг учраас дэмжигдээгүй,хэрэв энэ асуудлыг дэмжсэн бол шал өөр байх байлаа.Авилгачин,хулгайч нар өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр хадгалчихдаг.Зөв хууль шүү,гэвч нөгөө хулгайчууд нь батлана шүү дээ хүчийг нь сулруулаад бөөн цоорхой шаачиж мэднэ шүү.Чуулганы хуралдааныг ил тод харуулах хэрэгтэй

  • З
    Зочин

    Маш зөв, ард иргэд үүнийг олон ч жил хүлээлээ, дэмжиж бна, Баярлалаа

  • Г
    ГАНБОЛД

    Маш зөв хууль орж ирэхдээ гэхдээ УИХ д болоо нээлттэй сэтгүүлчидыг иргэдийг оруулж байгаа шийдүүлэх хэрэгтэй

  • И
    иргэн

    Зөв зөв. Ганц Албан тушаалын гэмт хэрэг гэлтгүй залилангийн гэмт хэрэгтнүүдийн гэр бүлийнх нь хууль бус хөрөнгүүдийг ч мөн адил хураах хэрэгтэй бн. Залилан хийчихээд өөрийнрөө хөрөнгийг гэр бүлийнхээ гишүүдийн нэрлүү шилжүүлчихээд дахин залилан хиыгээд амьдралаа залгужлж байгаа олон луйвирчид бусдыг хохироогоод залилангийн мөнгөөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхныг авилагадаад бусдын хөрөнгө завшиж байгааг бас болиулмаар бн

  • М
    Монгол хүн

    Нэгэнт алдагдаад бусдын хөрөнгө болсон эд хөрөнгийг мянга хурааж улсын хөрөнгө болгох тусам дараагийн хулгайч улсын гэх эзэнгүй өмчийг бүр ихээр хулгайлах болно. Ингэж социализм руугаа эргэж ороод яах юм бэ? Монгол төрийн мэргэн бодлого гаргаж дараагийн хүн хулгай хийхгүй байх ухаалаг хууль эрх зүй системийн шинэчлэл хийгээч

  • Д
    Дорж

    Үнэхээр авлагын хуулийг төгөлдөр хийх гэж бгаа юм бол найз нөхөр ах дүү хамаатан саданыг нь ч шалгаж орлог нотлож чадахгүй бол хураах, дээр нь манай сүүлийн уёийн их хуралд орж бгаа золбин нөхөд үнэтэй адуу гэж худалдаж бичдэг болгоныг зогсоож болох нэмэлтээр авилгын мөнгийг нууж эргэлтэд оруулах цэвэр мөнгө болоод үгсэн хувилдсан мөнгө угххж цэвэршүүлсэн компани хувь хүмүүсийн хөрөнгө хураах доод тал нь 10 жилийн ял өгөх гэх мэт зугтах газаргуй гарц гарглаагуй болгох хууль хий тэгхгуй бол шүүх цагдаа прокуророос эхлээд төрийн албаныхан шувт авилаг нэхэх юм

  • З
    Зочин

    улам илүү чангаруулах зүйтэй ийм байж улс эх орон ард түмний амьдрал хөгжинөишүү

  • Ж
    Жаргалсайхан

    Үнэхээр ингэж чадвал авилгачдаас бусад нь бүгд дэмжинэ. Баярлалаа. Баяр хүргэе

  • З
    Зочин

    Ялын одоогийн байдлаа өөрчлөхгүй толгойгий нь илсэн 5-н жилийн ял өгдгөө болиоч юу гэж ингэж ард тумнээ хуурч байдаг байнаа, одоо орос улс доод таль 15-н жил, хятад цаазаар авч байна. Манай доод тал нь 10 жил болгохгүй цагт идэж ууна, идэх л гэж албан тушаалд шуугаад байгаа ил болсон. Ард тумнээ хуурдаг боль!

  • А
    Ариунаа

    Алтангэрэл сайдаа зөв шүү.Заавал ажил хэрэг болгоорой.Хурсаасан хөрөнгийг шууд тусгай данс нээж улсын хэрэгцээнд зориулбал.

  • З
    Зочин

    Болтугай!

  • Ө
    Өмхий хулгайч

    Өмхий хулгайч нар инээж л байг. Удахгүй унгас алдан уйлнаа та нар. Хаха

  • Д
    Даваасүрэн

    Ард түмний хүсэн хүлээж бгаа хууль

  • З
    Зочин

    Амжилт

  • З
    Зочин

    Хулгайч нарыг барь

  • З
    Зочин

    амжилт

  • Г
    Гэрэл

    Залуу.шинэ сайдын хэлж байсан үг.хэрэгжүүлэх хоёрыг ард иргэд анхааралтай харж байгаа.хэрвээ хэлсэнээ хэрэгжүүлж чадвал түүхэнд үлдэх.сайнаар дурсагдах төрийн зүтгэлтэн болох юм.

  • З
    Зочин

    Авилгачдаас хураасан хөрөнгөө улныханд хорооны авгайн нэрээр тараана биз дээ

  • Ч
    чонос

    авилгачид ИХ дотор бгаа учир энэ хуулийг батлах л бол уу даа бараг зарим заалтыг нь хасуулаад батлаж магадгүй хөрөнгө хураах хөөн хэлэлцэх хугацаа зэргийг хасах биү дээ

  • З
    Зочин

    Авилгалчдын хөрөнгийг хураах нь зөв. Авилгалчид их эсэргүүцэл үзүүлнэ, гэвч хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй.

  • З
    Зочин

    Энэ сда баахан хүн хэлмэгдүүлнээ