Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхэд зарцуулсан 1.3 их наяд төгрөг “өр“ хэлбэрээр төрд бичигдээд явж байгаа

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
50
legacy:Enh-Amgalan said/2024 chuulgan/enhee 1.jpg

УИХ-ын гишүүн Х.Баттулга 2020 онд Ерөнхийлөгч байхдаа Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нэрийдлээр тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээ мэдэгдэж, УИХ-аар хууль хүртэл батлагдсанаар нийт 468 мянган ахмад настанд 1.3 орчим их наяд төгрөгийг зарцуулсан байдаг. Ингэхдээ Салхитын мөнгөний ордоос ирээдүйд олох үр ашгийг тооцоолон урьдчилж барьцаалах замаар бонд босгож, Хөгжлийн банкнаас 550 тэрбум төгрөгийн баталгаа гаргуулж, арилжааны банкнуудын эх үүсвэрээр тухайн зээлийг тэглэсэн гэдэг.

Тэгвэл зээлийн эргэн төлөлтийн асуудлаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас тодруулахад "Нийтдээ 1.3 их наяд төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэсэн байдаг. Энэ тэглэсэн мөнгө өнөөдөр төрд өр хэлбэрээр бичигдээд явж байгаа. Дахиж тэтгэврийн зээл тэглэх тухай асуудал хэзээ ч байж болохгүй" гэв.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Монгол улсын ерөнхийлөгч хөрөнгө мөнгөтэй холбоотой шийдвэр гаргах эрх байхгүй. Гэтэл сүүлийн жилүүдэд Элбэгдорж гэх хүзүүгүй этгээд тив дэлхий олимпоос медаль авсан тамирчинд сар бүр хэдэн арван саяаар мөнгө олгох захирамж гаргаад түүнийг нь их хурал засгийн газар нь дэмжээд хууль гаргачихсан. Мөн хүзүүгүйдорж Хангарьд ордоныг зарах асуудлаар зарлиг гаргаад Батүүлд гардуулж байсан. Мөн жанхуу баттулга 1.3 наядын зээл тэглэх шийдвэр гаргаад түүнийг нь их хурал дагаад л намирчихсан. Иймд их хурал төрийн эрх барих дээд байгууллага мөн юм бол наад ерөнхийлөгчийнхөө хандыг нь дарж байгаачээ.

  • З
    Зочин

    За энэ 1.3 их наядаа эхлээл Жанхуугаар төлүүлээчээ. 1.3 их наяд төгрөг нь жанхуу женкод бол юуч биш. Карманд нь байгаа 2-3 алтан картанд нь өдөр тутам байдаг л мөнгө. Ийм учраас түүгээр наад мөнгөө нэн яаралтай төлүүлж улсыг хохиролгүй болгоо. Шүүхэд өг. Хуулиа хүчингүй болго. Их хурлын 76 тэнэг гэдэг их үнэн юм байна. 76 -уулаа байж ямарч боловсролгүы жанхуугийн саналаар хууль батлаад байхдаа яахав дээ. 76-ууланг нь шар хадны жалганд аваачаад буудчихмаар л юм байна.

  • З
    зочин

    Өнөөдөр Монгол Улс 386 мянган ахмад настантай. Яахаараа 4 жилийн өмнө 468 мянган ахмад байсан гэдэг билээ. Илүү тоо үүсгэж байгаад Баттулга бас мөнгө хусаа юу?

  • З
    Зочин

    Өмнө тэглэсэн зээлүүдийг төлүүлж, зээл аваагүйд нь ижил хэмжээгээр хувааж өгөх ёстой шүү.

  • Б
    Батаа

    Тэтгэврийн зээлийг тэглэх нь эрүүл ухаан биш. Зээл аваагүй авч байгаагаа хүргээд амьдарч байгаад нь урамшуулал олгох байсан. Тэгвэл иргэнд ч төрд ч ухаарал болно.