Л.Энх-Амгалан: Цаашид цалингийн доод хэмжээг 1000 ам.долларт хүргэж байж гадагшаа гарч байгаа ажиллах хүчин эх орондоо үлдэж чадна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 13 сек
530
legacy:Enh-Amgalan said/JU5A8206 copy.jpg

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /ХХДХ/ 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 792 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх Үндэсний хорооны шийдвэр гараад буй билээ.

Тэгвэл бид үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

Тэрбээр "Бид ирэх оны эдийн засгийн өсөлтийг 6-8 хувь, инфляцыг 6-6.5 хувьтай байна гэж тооцоолж буй. Инфляцын түвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэхээр болсон. Цалин, тэтгэвэр нэмэгдэж байгаа учраас өрхийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Эдгээр нөхцөл байдлуудыг авч үзэж хөдөлмөрийн хөлснйи доод хэмжээг /ХХДХ/-г 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэрт хүрсэн. Цаашдаа бид бага цалин хөлснийхөө асуудлыг цэгцлэхгүй бол ажиллах хүч Солонгос явдаг. Эсвэл самарт явдаг болж хувираад байгаа шүү дээ. Нөгөө талаас цалин хөлс нэмэгдүүлэхтэй уялдаад бүтээмж яригдах ёстой.

Монгол Улсад өндөр бүтээмжтэй, өндөр цалин авч байгаа гуравхан салбар байна. Нэгдүгээрт уул, уурхайн салбар, банкны салбар, мэдээлэл технологийн салбарт ажиллаж байгаа хүмүүс байна. Гэтэл бусад салбарт ажиллаж байгаа хүмүүс бага цалин авч байгаа. Цаашид бид цалингийн доод хэмжээгээ 1000 ам.долларт хүргэж байж, хөдөлмөрийн бүтээмжийн асуудлыг ярих ёстой гэж хардаг. Нөгөө талаас гадагшаа гарч байгаа ажиллах хүчин Монголдоо үлдэх нөхцөл нь бүрдэх ёстой.

Ирэх дөрвөн жилд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар болгохоор Засгийн газар зорилт тавиад буй. Үүний цаана ямар бодлого явж байна гэхээр цалин, хөлсийг хамгийн доод хэмжээндээ 1000 ам.долларт хүргэх шаардлагатай байна гэсэн үг.

Хуваалцах:530

СЭТГЭГДЭЛ (53)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    Энэ хөлдүүсийг огцруулах хэрэгтэй . Ажлаа хийж мэдэхгүй , нэг их сошиалаар попорч улстөрждөн хүн гарч .

  • А
    Ахмад настан

    Цалин нэмэх сайн ч дагаад юмны үнэ хөөрөгдөөд байхаар ямар ч нэмэргүй шүү дээ. Энэ тал дээрээ авах арга хэмжээг эхний ээлжинд маш сайн анхаарах нь чухал байх

  • З
    Зочин

    Зөв гэхдээ юмныхаа үнийг хязгаарлаж тогтоон барьж байж үр дүн гарна шүү дэмий цалин нэмээд юмны нь дагаад өсөөд байвал амжилт биш шүү

  • З
    Зочин

    Tetgveriin dood hemjeeg ydaj tsalingiin dood hemjeend hurge tsalingiin dood hemjeeg nemne gedeg chine tatvar niigemiin daadtgal 2l nemeh gesen ug naad asuudal chine bol chimeegui tahal shuu

  • З
    Зочин

    Tetgveriin dood hemjeeg tsalingiin dood hemjeetei ijel bolgo 6huvi nemne gene 659000 36540nemegdeed695540 b.lno tsalingiin dood hemjeed hurehgi shuudee 36000ig nemeed yaj nemelt boloh ve 2022ond bi 430000ig avch bsan tehed tetgveriin dood hemjee 350000 baisan 150000ig nemeed 500000dhurgesen ter ued yagaad 430 deer 70ig nemsen yaagaad ylgavartai handavaa ternd bi ih gomdoltoi yvdgaa ijil 150000ig nemelgui yagaad ylgaj b.n uund mash h gomdoltoi yvdag shuu uuniig harj uzeech gej guij b.n

  • З
    зочин

    Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ийм аймар өндөрт байхад цалин тэтгэвэр 10к доллар евро байгаад ч хэрэггүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ үнийг нь буулга

  • И
    Иргэн

    Сайдаа та төөрөгдөөд бна цалин нэмэх тусам төгрөгийн худалдан авах чадвар муудаж бна дэлхийд доллорын ханш унаад байхад манайд исрэгээрэй бна хэрэв та нар валюутын ханшаа 300 буулгаж чадвал цалин тэтгэвэрийг 500 мянгаар нэмсэний хэмжээтэй төгний ханш өснөө энэ хэмжээгээр иргэдийн амьралд нөлөөлнө

  • З
    Зочин

    багшийн цалингаа нэмээчээ. Залуу багш сард сая 400 авна үүнээс нийгмийн даатгалаа суутгаад гар дээр 900 авдаг шш дээ

  • З
    Зочин

    Нэмэх л хэрэгтэй б на юмны үнэ замбараагүй нэмэгддэгийг л болиулмаар л юм хүнээс гуйхгүй хоёр идэхгүй хоосон хонохгүй айл их л б гаа бх даа

  • З
    Зочин

    Xongon vildber bariachee ohid xvvxnvvd chini bvgd languuni ard suuj bna shvv de

  • З
    Зочин

    Юмны үнэ нэмэхээ болиулвал цалин нэмэхийн ач тусыг үзнэ. Тэхгүй бол хэд ч нэмээд дагаж өсөөд хэрэг алга. Чоно туулай шиг

  • З
    Зочин

    Bbhhtjnnnnnrnnngngn

  • З
    Зочин

    Yyhhfhhfjhsgrdn

  • B
    Black

    Zailtsiin be mongtoin gadagshaa garj mongo bagtain xaraal idsen mongold amdrahu .tsalin hols tetgewern ymr bilee de ochvvhen shde iim agaarin ym yarisn tord garsan hulgaich narig de

  • А
    ард

    Эдийн засгийн мэдлэггүй мал байна даа? 1000 доллар гэнэ шүү! Улс орондоо хэр зэрэг бүтээмж өгч байна? Өртөг шингэсэн бүтээгдэхүүн 1 хүнд ямар хэмжээтэй үйлдвэрлэж байгаа болон энэ хэмжээний цалин хувийн хэвшил өгч чадах эсэхээс хамаарна. Төсвийн хөрөнгийг баруун солгойгүй үрдэг шигээ боддог мал новш байна

  • И
    Иргэн

    Өргөн хэрэглээний барааны үнийг шалтгаангүй нэмэхгүйгээр тогтвортой барьж байж цалингийн өсөлт үр дүнгээ өгнө. Цалин тэтгэвэрээ нэмээгүй байхад нэмэх сургаар нь наймаачид барааныхаа үнийг дур дураараа өсгөцгөөдөг шүү дээ. Энийг хатуу хяналт тавьж болиулах хэрэгтэй. Ерөнхийдөө бол худалдаачид, наймаачид дундаас нь хожиж ард иргэдийн хувьд ямар ч өөрчлөлтгүй бахь байдгаараа л үлддэг.

  • O
    OTO

    Тэгээд ядаж 900$ болгооч дэээ.Яриад л байх юм, яриад л байх юм.

  • О
    Оюунчимэг

    Бараа бүтээгдэхүүн, байрны үнэ ингэтлээ өсчихээр чинь цалин, тэтгэврийг 6% болгоод чанарын өөрчлөлт төдийлөн орохгүй шүү дээ. Жишээ нь манайх өнгөрсөн жилийн 4 сард цэвэр усны мөнгө хэмээн 5400 төгрөг төлж байсан бол энэ жилээс 16000-18000 орчим төгрөг төлөөд байгаа. Уг нь дулаан ирэхээр 70 гаруй мянган төгрөг төлдөг байсан чинь сая 101000 төгрөг төллөө. Орон сууц контор хувийн мэдэлд шилжээд байрны төлбөрийг үзэмжээр төлдөг болж байгаа юм болов уу. Хаана хандах вэ.

  • А
    Ариунаа

    Цалин нэмээд ямар үр дүн хүлээгээ вэ.Бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсөөд бүр ч хүнд ш дээ.

  • З
    Зочин

    МАН зөв олон юм хииж баига.

  • З
    Зочин

    Сайн юм бол, Боловсролын сайдын ажлаас зугтаалгүй ажиллахгүй яав???

  • З
    Зочин

    Ер нь бол ниргэсэн хойно нь хаширлаад. . . .

  • З
    Зочин

    Засгийн кабинетын гишүүн байж орлогоо бодохгүйгээр худлаа бүү попор

  • М
    Монгол улсын иргэн

    ХУДЛАА НЭМЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООРОО ӨНДӨР ЦАЛИН АМАЛЖ БАЙХГҮЙ ЮУ ДАА ЦААД МАН ЧИНЬ. БҮГД 3-4 САЯЫН ЦАЛИНТАЙ БОЛЧИХВОЛ МОНГОЛ УЛС ХАГЖИНӨ Л ДӨӨ. ОДОО ЭНЭ ЦАЛИН НЭМСЭН ТҮК-Н АЖИЛЧИД ЧИНЬ МАҮИНЫ ЗАМ ШҮҮРДЭХЭЭС ӨӨР АЖИЛГҮЫ Л ХУДЛАА ТЭРГЭЭ ТАЁИГНУУЛААД ӨДӨРЖИН АЛХАХ ЮМАА. БАЫРНУУДЫН ДУНДАХ ТАЛБАГ ЯДАХДАА ШҮҮРДЭХ ХЭРЭГЬЭЙ ШҮҮ ДЭЭ. АВЧ БХЙГАХ ЦАЛИНТАЙ НЬ ТОХИРСОН АЖИЛ ХИЙЛГЭЭЧ ДЭЭ. ӨДӨР ЗАМ ДЭЭР ЗОГСОЖ БАЙГАА , АЛЬ МУЖ МУУХАЙ ХЭРЭГТЭЙ НОЦОЛДОЖ БАЙГАА ЦАГДАА НАРТАА ГУРВАН САЯ ТӨГРӨГНИЙ ЦАЛИН ӨГӨӨЧ ДЭЭ. ХИЧНЭЭН ЗАМ ЦЭВЭРЛЭЖ ГАДАА АЖИЛДАГ Ч ГЭСЭН ЦААД ҮР ӨГӨӨЖИЙГ НЬ БОДОХ ХЭРЭГТЭЙ ШҮЗ ДЭЭ ЭНЭ ДЭЭР СУУЖ БАЙГАА ХҮМҮҮС. НЭЭГ ИХ ДООД ДАВХАРГАА ДЭМЖИДЭГ ТӨР БОЛОХ ГЭЖ ЭРГҮҮТЧИХ ЮМАА.

    • З
      Зочин

      Талбайн цэвэрлэгч нар бараг худлаа байна оо. ТҮК ийн. Худлаа шороо манаргаад алга болно. Хаагуурч цэвэрлэдэг юм. Харин хогний машины жолооч, хог ачигчдадаа цалин нэммээр юм. Талбайн цэвэрлэгчээ цомхотгоод орчин үеийн техник ашигламаар юм.

  • З
    Зочин

    Энэ муу дандаа сүрхий хүн болж попорноо. Эдийн засгийн анхны мэдэгдэхүүн байна уу. Сэтгүүлч, эдийн засагч хоёр ялгаатай л байх шүү.

  • З
    Зочин

    1000 доллар хүргэх гэсээр явтал төгрөгийн ханш унаад бна. Том том эдийн засагтай улстай жишээд доллар гээд бх нь тийм ч бодиттой зүйл биш.

  • З
    Зочин

    ДНБ ий өсөлт нь айл гэрийн босго давж орж ирэхгүй бгаа шүүдээ.цаасан дээр л өсөөд бгаа бололтой

  • E
    Ed

    Tegsen ch gesen ywna gail baina

  • З
    Зочин

    Танай нам хэзээ ч чадахгүй.мөрөөдөхөө боль

  • M
    mgl

    цалин нэмэгдээд. Орлого нэмэгдээд. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд. Амьдралыг түвшин дээшлэхүү. Хахаха

  • S
    Sofiya

    Цалин тэтгэвэр нэмж болно. Үүнээс илүү гадаадад ажиллах хүчээ алдахгүй тогтвортой гэр бүл залуучуудыг эх орон ч болгох байлгахын тулд хамгийн чухал зүйл бол Үйлдвэр барих хэрэгтэй. Жижиг дунд том үйлдвэрийг барьж өөрсдөдөө ажилтай өрсөлдөгч зах зээлтэй болох маш чухал бна. Хийж бүтээх юмгүй бэлэн хандив халамж авч эх орондоо суугаад байж болохгүй биздээ. Хөдөлмөрлөх бүтээх л чухал бна

    • З
      Зочин

      Ядаж л юмны үнээ хүнсний үнээ бахьж баймаар юмаа

  • З
    Зочин

    Их оройтож ойлсон бна даа. Аль эртнээс л 1000$ болгох байсым даа

  • Б
    Бадарч

    Эмч, багш гэх мэт социалист хувалзнуудаас салъя. Зах зээл жам ёсныхоо тогтолцоонд оръё.

  • Б
    Бадарч

    10 сая ын тэтгэвэртэй хүн 600к авна. Тэтгэвэр хувилж нэмэх нь буруу! НДаатгал тэтгэвэрийн коммунист боолчлолыг халах ёстой.

  • Б
    Бид

    ЦАЛИН НЭМЭГДЭХЭЭР ДАГАЖ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНЭ НЭМЭГДЭЭД БАЙДАГЫГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ, ТЭГЭХГҮЙ БОЛ ЦАЛИН НЭМЭХ СУРАГААР Л ЮМНЫ ҮНЭ УРЬДЧИЛЖ НЭГ НЭМЭЭД, НЭМЭГДСЭНИЙ ДАРАА АХИЖ НЭГ НЭМЭЭД БАЙНА, ДОТООДОДОО ҮЙЛДВЭР БАРЬЖ АЖЛЫН БАЙХ НЭММЭЭР БНА.

  • A
    aagii

    Tsalintai eejiin mongoo nemeecheeeeeee

  • Н
    Нянгар

    МАНгарууд олон жилийн өмнө л ингэж амлаж байсан...

  • D
    Demjij bna

    Gehde urgun heregleenii baraani uneiig huurugduhgui barij chadaj bj ur dun garna ternees bish nemsneesee iluu usuud bval 2000$ bolson ch hereg bhgui mongol tug hansh unaj amidra ulam dordono

  • З
    Зочин

    Уг нь ингээд нэмэгдээд байвал сайхан л байна Гэхдээ дагаж нэмэгдэх өргөн хэрэглээний бараа ,тог цахилгаан , бензин шатахууны үнийг яаж барих юм бол

  • Э
    Эгэл

    Яг зөв,зөв ойлгож байгаад талархаж байна.Манай эдийн засагчид өөр өнцгөөс харж сурмаар!.Наад захын хэрэглээнд хүрэхгүй цалинтай байхад ямар нэг хөдөлмөрийн бүтээмж ярих нь зүгээр л онолоос цаашгүй байгаагийн илрэл ээ.Цалинг нэмж байж бүтээмж дээшилдэг гэдгийг мэдэхгүй бол доктор ,багш байх хэрэггүй.

  • H
    hamaagui

    3000 bolgoj bolno yumniihaa uniig bariachee yumnii une arail bna 3000 hurleech dagaad l yum nn osno yamarch hereggui sda bid elgeeree mulhuj bnashee

  • И
    Иргэн

    Хэдэн ч ам долларт хүргэж болно!!! Гагцхүү Монгол улсын төрд авилага, хулгай луйвараа зогсоож чадсан тохиолдолд л чаднаа!!! Түүнээс биш энэ янзаараа чадахгүй!!

  • А
    Ахмад

    Уул нь монголчууд одоо цаг дээр амьдраад бхийн асуудал шийдэх болохоороо ирээдүй цаг дээр ярих юм

  • И
    Иргэн

    Төрийн албан хаагчдын цалин 6 хувь нэмэгдлээ гээд үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүний үнээ тэднээс өндөр хувь нэмж иргэдэд дарамт үүсгэдгийг болиулах хэрэгтэй. Цалин нэмэгдэх сургаар л шууд үнэ нэмэгддэг тогтолцоотой болоод удаж байна. Энэ тал дээр арга хэмжээ авбал Цалингийн энэ жаахан нэмэгдэл чинь бодитой нэмэгдэл болно.

  • А
    Ахмад

    Зөв шдээ харин хүнсний зүйл их өндөр бна аа ялангуяа талх 4000 хүрлээ дандаа дотоодын хүнс арай дэндлээ шалгалт хийвэл яасын гурил мах ногоо дотоодынх гэхэд арай л үнэтэй бна ахмадуудыг яаж амьдар гээд бгаа вм бэ бүх эм эмийн бичэггүй бол өгөхөө болилоо шалгалт хийж болохгүй юмуу хий яриад байхын худалдагч нар өөрийн дураар үнээ тогтоож бна

  • З
    Зангараг

    1000 $ бол ж нь: Америкт бол хамгийн доод цалингаас бага мөнгө, манайхны ярьдаг халамжийн мөнгө юм. Гэтэл Монголд юмны үнэ Америкаас хэд дахин өндөр байгаа. Нийгмийн хөгжлийн асуудал, хүмүүсийн амьжиргааны түвшин, цалин тэтгэвэрийн асуудал, хүүхэд хамгаалал гээд олон асуудал дээр монгол бол хоцрогдсон орон шүү дээ.Монголын нийгмийг ийм болгосон хулгайчдын үүр, авилгач коммунистуудын гэмт бүлэглэл МАН ыг зайлуулж нийгмээ сууриар нь өөрчлөхгүй бол Монгол хоцрогдлоосоо салж чадахгүй. Ядаж байхад монголын тэнэгүүд олон учраас МАН д саналаа өгч улс орныг минь баллах нь харамсалтай байдаг.

  • З
    Зочин

    Тэтгэвэрийнхэн яаж амьдрах вэ. 1000$ л гэцгээх юм.

  • Ө
    Өлзий

    Ene gachin sdanuudiig uursdiinhuu tuluu huuli batlaad suuj bhad ni bugdiin buudchih yumsan.Mongol ulsiin tuluu hiisen yum yuch bhgui hiih huselch bhgui ene sdanuudad zuwhun mungu l bodoj suugaa manuuhainuud

  • Х
    Худал хоосон тоо ярихаа болио

    Бүтэхгүй хоосон юм ярихаа больмоор юм. Багш нарынхаа чанарт нь анхаарч, цалинг нь нэмж чдхгүй байж хаанаасаа мөнгө гаргах гээд байгаа юм. Үндэснийхээ бичил жижиг дунд бизнэс эрхлэгчдийг ад үзэж, боломж бүрийг нь булааж, үл тоож хавчсаар иргэдээ гадагш гаргахад хүргэчихээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмнэ ч гэх шиг үлгэр ярихаа болио за. Ер нь дан цалин гэхээсээ илүү харьд худалдагдсан харьд элэгтэй адгийн төртэй ялзарсан стрэсстэй нийгэмд амьдрахаас залхаж Монголчууд гадагшаа гарч байна. Олон мянган Монголчууд бүр эргэж ирэхгүйгээр бүрмөсөн иргэншлээ солин явцгааж байна. Жилд 550-700 Монгол хүн Монголын арчаагүй ялзарсан төр засагтаа гомдон цөхөрч иргэншлээсээ татгалзан явж байна.

  • З
    Зочин

    Тооцоо судалгаагүй тэнэг юм ярьдаг өвгөн бэ!!! 1т: 1000 доллар 3сая500мянга өгөх ААН бараг олдохгүй, 2т: Хүчээр тогтоолоо гэхэд улсынхаа хамгийн том мөнгөн дэвсгэртээр 2хон ширхэг талх авдаг болно.

  • З
    Зочин

    Уг нь тийм шүү