В.Путины айлчлалын үеэр “Эгийн голын усан цахилгаан станц”-ыг барихтай холбогдуулан “санамж бичиг“ байгуулж, Монгол талын ажлын хэсгийг С.Одонтуяа ахалж байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин 4 сек
30
legacy:Odontuya gishuun/egiin gol 2.jpg

УИХ-ын гишүүн, Байгаль орчин Уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловын урилгаар Москва хотноо ажиллаж байна.

Сайд С.Одонтуяа тус улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Г.Я.Красников болон Экологи, Байгалийн нөөцийн сайд А.А.Козлов тэргүүтэй төр, шинжлэх ухааны төлөөллүүдтэй уулзалт хийж, Эгийн голын УЦС-ын төслийг урагшлуулах, байгаль, экологид нөлөөлөх нөлөөллийн судалгааг хийх асуудлаар талууд санал нэгджээ.

legacy:Odontuya gishuun/egiin gol.jpg

Байгал нуур нь дэлхийн нийт цэнгэг усны нөөцийн 20 хувийг бүрдүүлдэг бол түүнд цутгаж буй нийт усны 50 хувийг Сэлэнгэ мөрөн бүрдүүлдэг учир усны нөөцийн менежмент, ашиглалт зөвхөн хоёр улсын асуудал биш тул хамтарч шийдэх шаардлагатай болдог.

Иймээс Эгийн гол дээр барихаар төлөвлөж буй Эгийн голын УЦС-ын төслийн Байгал нуурт үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын ШУА-ын эрдэмтэн судлаачид хамтран хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг даруй эхлүүлэхээр тохиролцож, ажиллах журам, ажлын төлөвлөгөө, хариуцах эзэн, цаг хугацааг нарийвчлан тогтоохоор тохиролцов.

legacy:Odontuya gishuun/egiin gol 1.jpg

Судалгааны ажлуудыг хоёр улсын ШУА хамтран хэрэгжүүлэх нь хилийн усны асуудлаар шинжлэх ухааны шийдлийг ашиглаж буй бодит жишээ болно гэж үзээд байгаль орчны аливаа асуудлыг уур амьсгалын өөрчлөлтийн үйл явц, нөлөөлөлтэй уялдуулан шийдвэрлэхийн чухлыг талууд санал нэгтэйгээр тэмдэглэлээ.

Монгол, Оросын төр болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтарсан уулзалтууд үргэлжилж буй бөгөөд нарийвчилсан төлөвлөгөө гарган батлахаар ажиллаж байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Эх оронч

    Дайнд ялагдаж хамаг хүн хүч, зэвсэг техникээ алдчихсан орос манайд УЦС яг барьж харагдаач! Японтой нийлж хийгээч! Германтай хамтарч хийгээч! Францтай хамтраач! Явж явж хамгийн бүдүүлэг хоцрогдсон технологитой оростой шүү!!!! Тэд хэзээ ч манайд чин сэтгэлээсээ туслахгүй. Өмнө нь ч тийм байсан. Америкчуудын манай тусгаар тогтнолыг хятадаар хүлээн зөвшөөрүүлсэн нөр их ач тусыг орос өөрөө хийсэн мэтээр түүхэнд бичээд оруулчихсан зальны хөрөнгөнүүд шүү дээ. Ёстой бузар орос!!!

    • Л
      Лалрын орос

      Үнэн ш д. Байгаль нуурт ямарч хор байхгүйг лалрын Оросууд мэдэхгүй л байв гэж.

    • Z
      Zochin

      Эх оронч гэх AНУг шүтсэн мал юу ч гээд байгаа юм.Улс орнуудыг далдуур сүйрүүлэгч зальтай шулаач Амёрикууд монголын тусгаар тогтнолыг яг зөвшөөрч харагдаач.Эсрэгээрээ Оросын тус их байх шүү.Худлаа мөөрдөг золбин чи тэр АНУс руугаа зайлаарай.