Сонгуульд саналаа өгсөн иргэдийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийхгүй

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:2024/10/daf0dd0f-b256-4657-9723-4f0f9398e87e.jfif

Өнөөдөр буюу аравдугаар сарын 11-нд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль улс орон даяар эхэллээ. Орон нутгийн сонгуулиар 2393 тойрогт ард түмнийг төлөөлөх 8155 мандатын төлөө өрсөлдөхөөр байгаа юм.

Тэгвэл энэ удаагийн ИТХ-ын сонгуульд саналаа өгсөн иргэдийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийхгүй аж.

Энэ удаагийн орон нутгийн сонгууль мажоритар системээр явагдана. Улсын хэмжээнд 2230 хэсгийн хороо байгуулсан бөгөөд 07:00-20:00 цаг хүртэл орон даяар санал хураалт явагдана.