Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ИТХ-ын сонгуулийн санал хураалтад залуусын идэвх оролцоо БАГА байна
00

Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирцийн мэдээллийг шууд дамжуулж байна.
------------------------
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын сонгогчдын ирц өдрийн 14:56 цагийн 33.8 хувьтай байна. Насны хувьд авч үзвэл, 70-аас дээш насны иргэдийн идэвх оролцоо 68.3 хувьтай байгаа бол 40-44 насныхан 34 хувь, 30-34 насныхан идэвх 26.4 хувь, 25-29 насныхан 21.2 хувь, 20-24 насныхан 17.3 хувийн идэвх оролцоотой байна. Энэ удаагийн сонгуульд залуусын идэвх оролцоо сул байгаа тул идэвхтэй оролцохыг уриалав.



