Багахангай дүүрэг ирцээрээ тэргүүлж, Чингэлтэй дүүрэг удаалав

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2024/10/286198744_815322629777378_1845039141009030074_n (3).jpg

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 07:00-20:00 цагийн хооронд улс орон даяар явагдаж өндөрлөлөө. Нийслэл Улаанбаатар хот ирцээрээ 42.3 хувьтайгаар "сүүл мушгилаа". Нийслэлийн ирцийн мэдээллийг дүүргээр нь авч үзвэл,

-Багахангай дүүрэг хамгийн өндөр ирцтэй буюу нийт сонгогчдын 2057 иргэн саналаа өгчээ. Энэ нь нийт сонгогчдын 73 хувь нь юм.

Налайх дүүрэгт 13356 иргэн буюу 53 хувь нь саналаа өгчээ

-Багануур дүүрэгт 9450 иргэн буюу 51.2 хувь нь саналаа өгчээ.

-Сүхбаатар дүүрэгт 41230 иргэн буюу 44 хувь нь саналаа өгчээ.

-Баянгол дүүрэг 64084 иргэн буюу 42.7 хувь нь санлаа өгчээ.

-Хан-Уул дүүрэгт нийт сонгогчдын 69809 иргэн буюу 42.3 хувь нь саналаа өгчээ.

-Сонгинохайрхан дүүрэгт 85066 иргэн саналаа өгсөн нь 41.6 хувь нь саналаа өгчээ.

-Баянзүрх дүүрэгт 102910 иргэн саналаа өгсөн нь нийт ирцийн 40.7 хувь нь юм.

-Чингэлтэй дүүрэгт 37385 иргэн саналаа өгсөн нь нийт сонгогчдын ирц нь 40.4 хувь нь аж.