Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Г.Баярсайхан: Ардчилсан нам ЗГ-т орсны гор нь гарч, хүртэх ёстойгоо л хүртлээ
90

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн дүн мэдээллийг СЕХ болон НСХ-ноос хүргэсэн билээ. Тодруулбал, сонгуулийн урьдчилсан дүнгээр АН 21 аймгийн найман аймагт ялалт байгуулсан ч нийслэл болон дүүрэгт ялагдал хүлээж, НИТХ-ын 45 төлөөлөгчийн сонгох сонгуульд 5 мандат аваад буй юм.
Тэгвэл Ардчилсан намын гишүүн, УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан өөрийн цахим хуудастаа "Ардчилсан нам засагт орсоны гор гарч, хүртэх ёстойгоо л хүртлээ. Одоо намын даргад итгэл хүлээлгэх асуудал ярих ёстой" гэжээ.



