Э.Золзаяа: ХҮН нам залуучуудад найдаж байсан ч тэд хангалттай саналаа өгч чадсангүй

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
70
legacy:zolzaya hun nam/370357598_258025020585837_5439280629819458915_n copy.jpg

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өнгөрсөн баасан гарагт болж, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан бол Ардчилсан нам НИТХ дээр 5 суудал авч, 21 аймгийн 9 аймагт ялалт байгуулсан юм. Харин ХҮН нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд НИТХ-т нэг ч суудал аваагүй бөгөөд дүүрэгт нэг суудал авсан билээ.

Тэгвэл сонгуулийн үр дүнтэй холбогдуулан ХҮН намаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХҮН намын нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяа мэдэгдэл хийж "Сүүлийн хоёр өдрийн турш өөрчлөлтийг дотроосоо болон гаднаас хийх зайлшгүй шаардлага гарсан юм байна гэж бодсон. Сурталчилгааны хугацаа эхлэх үед ХҮН намын нэр дэвшигчид хотын хөгжлийн бодлогыг маш сайн гаргаж ярьсан. Гэвч бодлогын мэтгэлцээн болж чадсангүй. ХҮН намд саналаа өгсөн 220 мянган сонгогчдодоо баярлалаа. Одоо МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг харж, хяналт тавих л үлдлээ. Бидний найдвар залуучууд байсан. Иргэд орчин нөхцөлдөө дүн тавьж, өөрчлөлийг хүсэх болов уу гэж найдаж байсан ч залуус хангалттай саналаа өгч чадсангүй" гэв.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Р
    Ра

    Зөвхөн жагсаалтаар л гардаг нам шүү.

  • М
    Манангийн боол доржханд

    Манангийн боол доржхандын гөлгүүд ардын намын бүүр том хувалзууддаа туслах үүргээ маш саын биелүүллээ Энэ янхан ялагдсан дүр үзүүлж жүжиглэнэ. Яг жинхэнэдээ янхан маш сайн хувийн хожоогоо гаргасан

  • З
    Зочин

    Санал хувааж МАНДАА хангалттай тусалсан биз дээ

  • З
    ЗОЧИН

    Т.ДОРЖХАНД , Э.ЗОЛЗАЯА НАР БУРУУГҮЙ ! СОНГОГЧИД БУРУУТАЙ !

    • Г
      Гоё хуцав

      Чиний эзэн пялдага доржханд манан мафийн Алуурчид хулгайчид луйварчид дээрэмчдийн оффшорт бүсэд нуусан 40 тэрбум доллорын тухай шанц ч үг дуугардаггүй Яагахд гээч??? Доржханд пиаздаагийн хулгай луйварын өөрийнх нь мөнгө оффшорт байгаа тул

  • М
    Мөнх-Эрдэнэ

    Юу яриад бн аа Ардчиллын саналыг хувааж МАН-д ялалт өгөг үүргээ биелүүлсэн биздээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар залуусын саналыг МАН д албан тушаалаар худалдчаад юу ярина вэ

  • З
    Зочин

    Залуусыг буруутгаад яахав дээ, танай удирдлагын баг л муу ажиллаж сурталчилгаагаа буруу хийсэн байна, өөг өөрөөсөө хайж сур