П.Ганзориг: 100 хувь мажоратори тогтолцоогоор явж байгаагийн гажуудал нь орон нутгийн сонгуулийн үр дүн байлаа

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
40
legacy:ganzorig gishuun hun nam/1O8A8885 (2) copy.jpg

Орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор ХҮН намаас мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн П.Ганзориг "ХҮН нам энэ удаагийн сонгуульд 400 орчим төлөөлөгч нэр дэвшүүлсэн. Юуны өмнө манай намд итгэж саналаа өгсөн иргэддээ баярлалаа. Бид энэ удаагийн сонгуулиар Архангай, Сэлэнгэ, Дорнод аймагт 3 төлөөлөлтэй болсон. Мөн ХУД, Багануур дүүрэгт ИХ-ын төлөөлөлтэй болсон.

Намын зүгээс олон талаас нь санал дүгнэлт гаргаж ажиллаж байна. Сонгуулийн үр дүнд хоёр зүйл тодорхой байгааг тодотгож хэлье.

Нэгдүгээрт, нийслэлд 45 төлөөлөгч сонгогдоно. МАН нийт сонгогчдын 50 орчим хувийн саналыг авсан хэдий ч 45 төлөөлөгчийн 90 гаруй хувийг авсан. Энэ нь 100 хувь мажоратори тогтолцоогоор явж байгаагийн гажуудал юм. Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд УИХ-ын сонгуульд ҮХНӨ-ийг оруулж, үүний хүрээнд холимог тогтолцоог оруулж ирсэн. Ингэснээр парламентад 5 намын төлөөлөл орж, 5 намын төлөөллийн 50 орчим хувь нь эрх баригч намаас, бусад нь 4 намаас сонгогдож, олон намын тогтолцоотой парламентын ардчиллыг бэхжүүлсэн сонгууль болсон. Хэрвээ ҮХНӨ-ийг хийгдэж, холимог тогтолцоогоор УИХ-ын сонгууль яваагүй бол яг саяны орон нутгийн сонгууль шиг үр дүн гарах байсан" гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • I
    Irgen2 жил өмнө

    Ta harig congox gej togtolshoogoo oorchlox qm uu

  • З
    Зочин2 жил өмнө

    Naad zolzaya ged balai avgaigaa zailuul uur oligtoi erch huchtei hun tavia

  • Х
    хүннү2 жил өмнө

    Энэ чинь бас хаанаас гараад ирэвээ. Ийм гишүү байдаг бил үү? Энэ мажоратор тогтолцооны гайгаар эхийгээ танихгүй хурга шиг юмнууд маш олон сонгогдожээ. Цаад санаа нь 45-г 65 болгож жагсаалтаар гэнц нэг юм чихэх санаатай. Хотод энэ хэрэггүй. Харин иргэдийн санлаар УИХ гишүүний тоог 96 болгож жагсаалаар 18-г сонгодог болгох ёстой.

  • З
    Зочин2 жил өмнө

    Та нарт ард түмэн итгэсэн даанч та нар итгэлрүү нь ус цацсан наад үгээ тэр доржханд бандидаа очиж хэл