НИТХ-ын даргад Л.Хосбаяр, А.Баяр нар яригдаж байна

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
30
legacy:niislel l.hosbayar/462085488_863992219243235_4473795879151783816_n.png

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнгөрсөн баасан гарагт 07:00-20:00 цагийн хооронд улс орон даяар явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуульд НИТХ-ын 45 суудлаас МАН 40, АН 5 суудлыг авсан юм. Ингэснээр МАН Хотын дарга, НИТХ-ын даргаа сонгох бүрэн эрхтэй болж буй.

Тэгвэл НИТХ-ын даргад Хотын даргын орлогч Л.Хосбаяр, БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр нар яригдаж байгаа гэх мэдээлэл байна. Өнгөрсөн хугацаанд Ж.Батбаясгалан НИТХ-ын даргаар ажилласан бөгөөд түүнийг улираахгүй, харин түүний оронд Л.Хосбаяр, А.Баяр нарыг томилохоор ярьж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Л.Хосбаяр нь 2023 оны 10 дугаар сараас НЗДТГ-ын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн долоодугаар сараас эхлэн НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж эхэлсэн.

А.Баяр нь 2020 оноос хойш БЗД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа билээ.