Ч.Лодойсамбуу: Орон нутгийн сонгуулийн өмнө би нийслэлийн намын дарга болох санал гаргасан ч хүлээж аваагүй. Сүүлд нь миний нэр яригдаж байх шиг байна

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
20
legacy:lodoisambuu gishuun/ло.jpg

Орон нутгийн ээлжит сонгуульд Ардчилсан нам есөн аймагт ялалт байгуулсан ч НИТХ-д таван суудал авсан нь хангалтгүй үзүүлэлт болсон билээ. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хаалттай хуралдаанаараа нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогтод улс төрийн хариуцлага тооцох тухай асуудлыг ярьжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дараагийн даргад нэр дэвшүүлэх хүмүүс ч яригдсан бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг нийслэлийн намын даргад дэвшүүлэх санал бүлгийн зарим гишүүдээс гарсан гэх. Ардчилсан намын дүрэмд зааснаар 2 сарын дотор Үндэсний бодлогын хороог хуралдуулж, дараагийн даргын асуудал яригдах ёстой аж.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас тодруулахад "УИХ-ын сонгуулийн дараа би өөрөө Нийслэлийн намын дарга болъё. Нийслэлийн намыг удирдаж орох сонирхол байна гэдгээ мэдэгдэж байсан ч хүлээж аваагүй. Орон нутгийн сонгуульд Т.Батцогтыг нийслэлийн намын хорооны даргаар хэвээр зүтгүүлсэн. Одоо сонгуулиас гарсан үр дүнгийн дараа миний нэр яригдаж байх шиг байна. Гэхдээ надад санал ирээгүй байна" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Бяруу болоогүй байж бухын баасаар баах гээ юу? Танай бух тээр холоос шороо, чулуу идэлхээс цаашгүй. Гэтэл хажууд чинь Женко гэж булчин шөрмөс нь зангирсан амьтан духаараа хараад сууж байх юм. Тэр гэнт босоод ирвэл яана? Итгэлтийн “…аа муу нутаггүй цагаачид барьснаас Баатар ванд барьчвал яадаг бол” гэж бодож үзвүү?

  • З
    Зочин

    Энэ сэтгүүлч жулдах биз