НИТХ-ын даргаар А.Баярыг томиллоо

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:bayar a/20241014-IMG_0337 copy.jpg

НИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдааныг ХУД-ээс сонгогдсон төлөөлөгч Г.Батсайхан удирдан явуулж байна. Хуралдааны эхэнд Сонгуулийн үр дүнгийн мэдээллийг Нийслэлийн сонгуулийн хорооноос танилцуулсан бол үүний дараа НИТХ-ын даргыг сонголоо. Тодруулбал, БЗД-ээс ялалт байгуулсан А.Баяр олонхийн саналаар буюу 39 төлөөлөгчийн саналаар дэмжигдэн, НИТХ-ын даргаар томилогдож байна.

Сануулахад, санал хураалтыг нууцаар явуулсан юм.